
Monday, January 19, 2009
“Дижитал” хамтлагийнхан ой тогтоолт муутай

Поп од Lady GaGa Британийн жагсаалтыг тэргүүлж байна

Нью-Йорк хотоос гаралтай шинэ, поп дуучин Lady GaGa анхны сингль “Just Dance” дуугаараа Их Британийн шилдгүүдийн жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүлж байна. Өнгөрсөн ням гаригт “Pussycat Dolls” хамтлагтай хамтарсан аялан тоглолтоо Их Британиас эхлүүлсэн дуучин бүсгүйн “The Fame” нэртэй цомог нь мөн шилдэг цомгийн жагсаалтад хүч түрэн орж ирж, эхний долоо хоногтоо гуравдугаарт бичигджээ. Шилдэг дууны жагсаалтын хоёрдугаарт реппэр Kid Cudi-гийн “Day n’ Nite” дуу бичигдсэн бол 11 дэх долоо хоногтоо шилдгүүдийн жагсаалтад багтаж буй James Morrison, Nelly Furtado нарын хамтран дуулсан “Broken Strings” дуу гуравт жагссан байна.
Топ таван дуу:
1. Lady GaGa – Just Dance
2. Kid Cuvi vs Crookers – Day N’ Night
3. James Morrison ft. Nelly Furtado – Broken Strings
4. Saturdays – Issues
5. Kevin Rudolf ft. Lil’ Wayne – Let It Rock
Топ таван цомог:
1. Script – The Script
2. Kings of Leon – Only by the Night
3. Lady GaGa – The Fame
4. James Morrison – Songs for you, Truths for me
5. Duffy - Rockferry
Friday, January 16, 2009
Тоглолтынхоо тайзан дээр хуримлана гэж үү

Дуучин С.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарыг ирэх сард тохиох Гэгээн Валентины өдөр ээлжит тоглолтоо хийх талаар чих дэлсч эхэллээ. Дуэт дуучид өнгөрсөн жилийн энэ өдөр "Би чамд хайртай" хэмээх хоёр дахь бие даасан тоглолтоо хийж, уран бүтээл төдийгүй зүрх сэтгэлийн нандин холбоогоо хурсан олны өмнө илэрхийлсэн билээ. Багагүй хугацаанд хамтарч дуулсан кь дотно харилцаатай болоход нөлөөлсөн гэдгээ нуугаагүй дуучин С.Хишигбаяр хайртдаа сүйн бөгж бэлэглэж, амьдрал гуйсан. Тэгвэл энэ удаагийн тоглолтод тэд чухам ямар сюрприз бэлтгэж байгаа талаар сонирхож, дуучин Р.Дэлгэрмаа уруу утас цохилоо.
-Уучлаарай, та хоёр Гэгээн Валентиний баярын өдөр тоглолт хийх гэж байгаа гэж сонслоо?
-Хүүе ээ, хэн тэгж байна. Бид хоёр тоглолт хийнэ гэж ерөөсөө яриагүй шүү дээ. Гэгээн Валентины баяр болохоор л тоглолтоо хийнэ гэж юу байхав. 2007 онд Улс тунхагласны баярын өдөр "Марал буусан шөнө", 2008 онд Гэгээн Валентины өдөр буюу хосуудын баярт зориулж "Би чамд хайртай" тоглолтоо хийж байсан. Тэгэхээр энэ удаагийн тоглолтоо өөр баярт зориулж хийх болов уу.
-Тэгвэл гурав дахь тоглолтоо хэзээ хийнэ гэж?
-Яг тодорхой ярьж, шийдсэн зүйл алга аа. Одоохондоо тус тусдаа бие даасан цомог гаргах гээд ажиллаж байгаа. Цомгийн ажил ерөнхийдөө шуударсан гэж хэлж болно шүү. Ямар ч байсан, тал хувийг нь хийж амжуулсан.
-Өө, тэгвэл хосуудын баяраар хайрын дуутай тоглолт, өвөрмөц сюрприз хүлээж байсан фэнүүдийн чинь урам хугарах нь?
-Ямар сюрприз хүлээсэн гэж. Өнгөрсөн жилийн тоглолтод С.Хишигбаяр гэрлэх санал тавьсан. Харин одоо тоглолтынхоо тайзан дээр хуримлана гэж үү.(инээв)
-Магадгүй л юм. Гэхдээ гэрлэх саналын тухайд, үзэгчдээ татах менежмент байсан биз дээ?
-Үгүй шүү. Хайр сэтгэлээрээ шоуддаг хүн байдаг юм уу. Энэ бүхэн С.Хишигбаярын зүгээс надад барьсан сюрприз байсан.
Анхаа Халиун эх орондоо удахгүй ирнэ

Дуучин Анхаа Халиунаагаа дагуулан Америкийг зорисон байна.Дуулиан шуугиан дүүрэн ханилсан хосууд шинэ оноо холын Америкт угтахаар оны сүүлийн өдөр хөлгийн жолоо залжээ.
Нара завгүй явна.

Дуучин Нара “Хувилгааны эрэлд” кинонд тоглосныхоо дараа “Зөрлөг” хэмээх хайр дурлал, инээдмийн кинонд бас нэгэн дүрийг бүтээсэн. Хэдийгээр кинонд тоглох сонирхолтой болсон хэдий ч өөрийн бие даасан уран бүтээлээ хийх гээд завгүй яваа дуучин бүсгүй хоёр дахь бие даасан цомгийнхоо ажилд оржээ.
Top 10 цомог

1. “A Sound” хамтлагийн “Release” цомог. Үнэ: 8500 төгрөг
2. “Киви” хамтлагийн “Чамд амжилт хүсье” цомог. Үнэ: 8500 төгрөг 3. “Алтан Ураг” хамтлагийн “Made in Altan Urag” цомог. Үнэ: 6600 төгрөг 4. “Vanquish” хамтлагийн “220” цомог. Үнэ: 4044 төгрөг 5. Дуучин Д.Болдын “Only One” цомог. Үнэ: 10000 төгрөг 6. “Харанга” хамтлагийн “Лхагвасүрэн” цомог. Үнэ: 14000 7. Дуучин Д.Болдын “Амьдарлын гол дүр” цомог. Үнэ: 8800 төгрөг 8. “The Pips” хамтлагийн “13”10” цомог. Үнэ: 6500 төгрөг 9. “Гурван охин” хамтлагийн “Жинхэнэ хайр” цомог. Үнэ: 7500 төгрөг 10. Дуучин Б.Баярцэцэгийн “Хүнийх” цомог. Үнэ: 6500 төгрөг
