Wednesday, January 7, 2009

Jay-Z Обамагийн тангараг өргөх ёслолын өмнөх өдөр тоглолт хийх гэнэ


Реппэр Jay-Z ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обамагийн тангараг өргөх ёслолын үеэр сонсогч фенүүддээ зориулан ая дуугаа өргөхгүй боловч ёслолын өмнөх өдөр тоглохоор бэлтгэж байгаа гэнэ. Реппэр Jay-Z тангараг өргөх ёслолын өмнөх өдөр Вашингтон хотын Ворнер теартр 2000 гаруй үзэгчдийнхээ өмнө тоглоно.

Jay-Z болон түүний эхнэр Beyonce нар хоёул Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан Барак Обамаг дэмжигчид бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард Обама ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Beyonce-д тангараг өргөх ёслолын үеэр ая дуугаа өргөх санал ирж байжээ. Харин энэ тухайд Beyonce “”Бидний хэн ч байлаа гэсэн хүссэн зүйлээ хийхэд бэлэн болжээ гэж бодож байна. Хэрэв тэд надаас дэмжлэг хүсч байгаа бол, намайг дуулуулахыг хүсч байгаа бол би очих болно. Бэлэн байна” хэмээн ярьсан байна.

No comments:

Post a Comment