
Оны сүүл мушгиж тун чадварлаг тоглолт хийсэн дуучин Г.Эрдэнэтунгалаг Монголын эмэгтэйчүүдийн академийн тэргүүн Батцэцэгээс тэнгэрлэг хатан ч билүү нэр нь хэт гоёодсон одон хүртэж, тоглолтын тайзнаас буув. Цаг хатууд 20-30 жил тайзны будгийг халцартал урлагийн төлөө мөлхсөн буурлууд гавъяатдаа хүрч чадалгүй бурхандаа морилж, үлдсэн нь шилтэй цэнхэр хүзүүдэж гудамжинд гавъярхсаар дууссан түүхийг бид мартаагүй байгаа. Цаг үе өөр болж микрофон барьсан болгон нь СТА буюу Соёлын Тэргүүний Ажилтан цол хүртэж хоншоортой нэг нь "Хатан" тодотголтой одон хүртдэг цагийг бид үзэв. Сайхан л хэрэг. Гэвч төрийн нэр барьдаг одон медалийг учир замбараа нь алдагдаж хэн дуртай нь нэгнийгээ хаан хатнаар нь өргөмжилж одон зүүж өгөх болсон нь шагналын нэр хүндийг шалд нь буулгах боллоо. Хэвлэлийн эрх чөлөөний одон, Ардчиллын одон гэгчээс хойш нэр хүнд нь унасаар байгаа одонгийн ханш үнэгүйдсэнд эгдүүцэх хүн олон байна. Дуучин байх, дууг дуулж хүмүүст хүргэхээсээ илүү нэр алдар хөөцөлдөх болсон дуучид дотроос Г.Эрдэнэтунгалаг хатан юм бол би гүнж гэж тэнэгдэх хүн гараад ирэхэд гайхах юмгүй.
Эх сурвалж: Тэргүүн
No comments:
Post a Comment