Wednesday, January 14, 2009

Ц.Өлзий-Орших, Д.Сийлэгмаа нар тоглолтоо хийнэ


Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан энэ жил бүрэн хэмжээний хоёр томоохон бүтээл тавихаар төлөвлөжээ. Уран сайхны удирдаач н.Баярбаатарын удирдлагаар “Нүүдэл” зохиомжит бүжгэн жүжиг тоглох бөгөөд явцын дунд нэр нь өөрчлөгдөж болзошгүй байгаа аж. Үзэгч олонд барих нэг том бэлэг нь Монгол Улсын гавъяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Д.Сийлэгмаа нарын бие даасан уран бүтээлийн тоглолт юм байна. Тэд ирэх сарын эхээр бие даасан тайлан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

No comments:

Post a Comment