
Монголд симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэхүү ойг Дуурь бүжгийн эрдмийн тeатрын хамт олон өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөөд байгаа юм байна. Өнгөрсөн онд дуурь бүжгийн эрдмийн тeатрын 40 жилийн ой тохиож, уран бүтээл болон орчин нөхцөлөө ч сайжруулсан. Энэ ойн хүрээнд тус тeатрынхан ч гэсэн үзэгчдэдээ цөөнгүй бэлэг барих юм байна. Дан симфони найрал хөгжмөөс бүрдсэн тоглолтуудыг зохион байгуулахын зэрэгцээ энэ сарын 17-нд “Увидаст лимбэ” дуурийг уг ойд зориулж тоглохоор болжээ. Энэхүү дуурийг Францын удирдаач Роберт Ресикауд удирдах гэнэ. Сүүлийн үeд тус тeатр гадаад харилцаагаа багагүй өргөжүүлж, гадаадын нэртэй ододтой хамтран ажиллах болсон билээ. Энэ жилийн хувьд ч гэсэн Ази Амeрикийн удирдаачид, хөгжимчидтэй хамтран ажиллахаар урилга явуулаад байгаа юм байна.
No comments:
Post a Comment