
“Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч” киноны дуугаараа олны танил болсон дуучин Б.Баярцэцэг ирэх сараас эхлэн Монгол орныхоо 21 аймгаар аялан тоглолт хийхээр болж, бэлтгэл ажилдаа шаргуу орсон мэдээтэй байна. Тэрбээр аялан тоглолтоо Сэлэнгэ аймгаас эхлэх аж. Учир нь тус аймаг түүний төрсөн нутаг гэнэ. Мөн дуучин бүсгүй ирэх намар анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.
No comments:
Post a Comment