Sunday, January 11, 2009

Leona Lewis-ийн шинэ видео клип маргааш гарна

Их Британийн шилдэг авьяастан, шилдэг дуучныг шалгаруулах “X-Factor” шоуны анхны эмэгтэй ялагч, дуучин Leona Lewis-ийн анхны бие даасан “Spirit” нэртэй цомгийн ээлжит сингль болох “I Will Be” уянгын дууны видео клип энэ сарын 12-нд буюу маргааш цацагдаж эхлэх гэнэ. 23 настай дуучин бүсгүйн шинэ видео клипэнд “CW” телевизийн “Gossip Girls” шоуны жүжигчин Chace Crawford тоглосон байна. Клипний зураг авалтын арванхоёрдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо авчээ. Өнгөрсөн жил Leona болон Chace нар Лондонд танилцсан бөгөөд дуучин бүсгүй өөрөө клипнийхээ хамтрагчид санал тавьсан гэнэ. Дашрамд сонирхуулахад, ирэх хоёрдугаар сарын 9-нд болох 51 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд Leona Lewis гурван номинацид нэр дэвшээд байгаа юм.

No comments:

Post a Comment