
Оны өмнөхөн “Чи наддаа ганц” дуугаа олны хүртээл болгож, клиптэй болгосон “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх дараагийнхаа уран бүтээлийн ажилд оржээ. Тэрбээр “Яаж” нэртэй шинэ дуунынхаа клипийг
“Gross animation” студиэр хийлгэж байгаа гэнэ. Шинэ оныг Англид угтсан “Номин талст” хамтлагийн гишүүдээс хамгийн түрүүнд энэ оны уран бүтээлийнхээ ажлыг эхлүүлж байгаа нь Д.Батсүх болж байгаа бололтой. Харин тус хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хувьд оны өмнө эхлүүлсэн цомгийнхоо бүтээлд илүү анхаарч байгаа ажээ.
No comments:
Post a Comment