Friday, January 16, 2009

Нара завгүй явна.


Дуучин Нара “Хувилгааны эрэлд” кинонд тоглосныхоо дараа “Зөрлөг” хэмээх хайр дурлал, инээдмийн кинонд бас нэгэн дүрийг бүтээсэн. Хэдийгээр кинонд тоглох сонирхолтой болсон хэдий ч өөрийн бие даасан уран бүтээлээ хийх гээд завгүй яваа дуучин бүсгүй хоёр дахь бие даасан цомгийнхоо ажилд оржээ.

Тэрбээр ирэх гуравдугаар сард гарах түүний цомог нь “Нара ишлэл” нэртэй байх юм. Дан уянгын дуунаас бүтэж байгаа энэхүү цомгоо тэрбээр “Натур Саунд” дуу бичлэгийн студи дээр бичүүлж байгаа ба нэлээд олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

No comments:

Post a Comment