Sunday, January 11, 2009

“Классик жeм”-ийнхэн мөддөө тоглолт хийхгүй


“Нэг зүрх” нэртэй тоглолтоо хийснээс хойш “Классик жeм” хамтлагийнхан өдгөөг хүртэл нам гүмхэн байгаа. Хамтлагийн ахлагч Х.Энхтайваны ярьснаар бол “Классик жeм” мөддөө уран бүтээл туурвихгүй нь бололтой. Тус хамтлагийн дуучин Ө.Уянга гэхэд л сонгодог урлаг чиглэлээр уран бүтээл туурвихаар шийдээд байгаа гэнэ. Хамтлагийн ахлагч Х.Энхтайваны хувьд биe даан уран бүтээл туурвих ажилдаа ханцуй шамлан орсон байна. Тэрбээр өнгөрсөн жил соло цомог гаргахаар төлөвлөж байсан ч чадаагүй юм. Тэгвэл дуучин маань энэ жил даагаа төлөвлөгөөгөө ажил хэрэг болгохоо амалсан. Хамтлагийн бас нэгэн эмэгтэй гишүүн болох Н.Туяа нь тун удахгүй үрийн зулай үнэрлэх юм. Дээрх шалтгаануудын улмаас тус хамтлагийнхан нэг хэсэгтээ л тайзнаа хамтдаа гарахгүй нь бололтой. Харин тус тусынхаа уран бүтээлийн эрэлд мордоод байгаа юм байна.

No comments:

Post a Comment