
Дэлхийн попын хаан гэгддэг дуучин Майкл Жэксон Лос-Анжелест амьдрахаар шийджээ. Урлагийн ертөнцийн супер одын менежер, хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Лос-Анжелес хотын хөрөнгөтөн баячуудын хороолол болох Бель-Эйрт Жэксон тансаг харш түрээсэлж байгаа ажээ. 2002 онд баригдсан Францын эртний загвартай уг тансаг сууц нь долоон унтлагын өрөө, 13 угаалгын өрөөтэйн дээр театр, дарсны зоорь болон амталгааны өрөөтэй, 12 ил зуухтай гэнэ. Жэксон нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан ба байрыг сарын 100 мянган ам.долларын үнээр түрээсэлж байгаа ажээ.
No comments:
Post a Comment