
Рок попын эцэг гэгддэг “Чингис хаан” хамтлагийн “Анд минь, чи хаалгыг минь тогшоогч”, “6.45”, “Харийн нутаг” зэрэг олон сайхан дуу нь сэтгэлд хоногшин үлджээ. Тус хамтлагийнхан хуучны “6.45” нэртэй дуугаа дахин шинэчилж, өөр стильд оруулж дуулахаар болжээ. Мөн “Чингис хаан” хамтлаг Өвөр Монголын өөртөө засах оронд очиж, аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Хамтлагийнхан Цагаан сараар Өвөр монголд зочилж тэндхийн фенүүддээ шинэчлэн дуулсан “6.45” дуугаа сонордуулах юм байна.
No comments:
Post a Comment