Wednesday, January 14, 2009

Т.Ариунаа: 50 доллараар тоглох нь боломжийн vнэ


МУГЖ Т.Ариунаа сvvлийн гурван сар л тоглолтоо хийх тухайгаа ярьсан. Фенvvд нь тvvний тоглолтыг хэзээ болох бол хэмээн сураг тавин суусан. Тvvний тоглолтыг 200 доллар, 100 доллар хэмээж тvvний тоглолтыг vзэхийг хэдий хvсэвч ямар vнэтэй юм бэ урам хугарах хvн олон байсан. Гэвч дуучих бvсгvй маань хоёрдугаар сарын дундуур 50 доллараар тоглох болсноо мэдэгдсэн. Дуучин маань тоглолтынхоо vнийг тайлбарлахдаа ‘’50 доллар гэдэг бол боломжийн vнэ. Манайд ийм vнээр тоглолт хийж байсан дуучих байхгvй учир vнэтэй сонсогдож байгаа байх’’ хэмээн тvvний дууг сонсох дуртай жирийн ажилчин ангийн фенvvдээ гонсойлгожээ. Ийм vнээр тоглолт vзэх хvн тийм ч олон биш байгаа байх даа. Тэрээр тоглолтынхоо бэлтгэлд ороод тун завгvй байгаа гэнэ. Тоглолтонд хуучны хит болсон ‘’Хайрлахын цаана’’, ‘’Утасны дугаар’’ зэрэг дуунуудаа цоо шинэ єнгє аястайгаар дуулах гэнэ лээ.

No comments:

Post a Comment