
“Премьер-министр” хамтлагийн гоцлол дуучин Б.Амархүү амласан ёсоор монгол хэл дээр дуулсан анхны цомгоо худалдаанд гаргахад бэлэн болжээ. Багагүй урт хугацаанд бэлтгэсэн түүний шинэ цомог ирэх даваа гаригаас эхлэн худалдаанд гарах аж. Шинэ цомгийнхоо талаар Б.Амархүү ярихдаа “Энэ миний уран бүтээлийн хоёр дахь цомог болж байна. Эх хэл дээрээ уран бүтээл туурвиж, төрсөн нутгийнхаа ард түмэнд бэлэг барих юмсан гэдгийг би аль эртнээс мөрөөддөг байсан. Манай хамтлагийн залуус энэ мөрөөдлийг маань биелүүлэхэд маш их тусалсанд баярлаж байна. Би маш их аз жаргалтай байна” хэмээжээ.
No comments:
Post a Comment