
Рок попын төмөр хатагтай гэгддэг Ангирмаа Кивигийн 3-н охиноосоо гадна Банана нэртэй хамтлагийн продюсераар ажиллаж эхэлсэн. Хатуу гартай, ширүүн үгтэй Ангираа продюсер шилж сонгож байж эвлэгхэн дуулчихдаг, бүжгийн эвсэлтэй 2 залууг сонгосон байна лээ. Түүний ивээлд нэг орчихвол рок попын бартаатай зам дардан болох тийшээгээ ханддаг гэж залуу дуучид шивнэлдэж нүдэнд нь өртөхийг хичээдэг ч Ангирмаа Банана хамтлагийг сонголоо. Азтай залуус бүжгийн бэлтгэл, хоолойн дасгалаа өдөр шөнөгүй хийж продюсер хатагтайнхаа үгийг ягштал биелүүлж байгаа гэсэн. Үгийг нь сайн сонсож, амжилтын үзүүрээс атгаж чадвал Киви шиг од болох зам ойрхон байна гэж баясаж байгаа гэнэ лээ шүү.
No comments:
Post a Comment