
Рок н’ролын хаан гэгддэг нэрт дуучин асан Элвис Преслигийн мянга мянган үнэнч шүтэн бишрэгчид нь Грейслэнд /Элвисийн амьсгал хураасан тансаг харш бөгөөд өдгөө олонд нээлттэй музей юм/-ийн гаднах талбайд хэдийгээр хорвоог орхисон ч хайрт шүтээнийхээ мэндэлсний 74 насны ойг бялуу зүсэн тэмдэглэжээ. Преслигийн экс-эхнэр Присцилла Пресли шүтэн бишрэгчдийн хамт байсан бөгөөд Грейслэндийн өмнөх ногоон талбайд төрсөн өдрийн дуу дуулж, одоо цагийн Грейслэндийн оршин суугч болох Макс, Бандит нэртэй хоёр морийг танилцуулсан байна. Элвис 1977 онд 42 насандаа Грейслэндэд нас барсан бөгөөд морь унах дуртай нэгэн байжээ.
No comments:
Post a Comment