Wednesday, January 14, 2009

“Харанга”-ын Х.Лхагвасүрэн тоглолт хийнэ


“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн мансууруулах бодис хэрэглэсэн гэдэгт буруутгагдаж, өдгөө “Тоосго”-ын хорих ангид ял эдэлж байгаа билээ. Хэдийгээр бусдын эрхэнд байгаа ч уран бүтээлийн хувьд зүгээр суусангүй, урлагтаа үнэнч гэдгээ харуулсаар байгаа юм. “Тоосго” нэртэй зургаан хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулсан бөгөөд өнгөрсөн шинэ жилээр эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа бсүгүйчүүдэд зориулж тоглолтоо хийсэн байна. Тэрбээр алдаж эндэн өргөст торны цаана суугаа хүмүүст ухаарал өгч, сэтгэл санааг нь дэмжих үүднээс Монголын бүх хорих ангиудаар тоглолтоо хийхээр болжээ. “Тоосго”-ын хорих ангийнханч түүнийг уран бүтээлээ туурвихад нь бүх талаар нь дэмжиж тусалж байгаа юм байна. “Тоосго”-ын хорих ангийн “Тоосго” хамтлагийнхан мөн анхны цомгоо гаргахаар шийджээ.

No comments:

Post a Comment