
Сүүлийн үед нэг хүн ёстой л нэг моданд орно гэдгийг үзүүлээд байгаа гэнэ шүү. Энэ бол Beatbox Ray. Хөгжмийн энэ шинэ урсгалыг хүчтэй гаргаж ирсэн, авьяаслаг залуу уран бүтээлч өндөр зэрэглэлийн шоу цэнгээний байнгын зочин болоод байгаа гэсэн. Ямар ч хөгжмийн урсгалтай хоршиж, бийтбокс урлагийн давуу талыг тунчиг сайн мэдрүүлж чаддаг болохоор урлагийнхан ч түүнтэй хамтрахыг хичээх болсон бололтой. Боломжийн гэсэн юм бүхэнд явж байдаг болохоор нь түүнийг энэ жилийн моданы хүн гэж хэлдэг болсон байна лээ.
No comments:
Post a Comment