Monday, January 19, 2009

“Дижитал” хамтлагийнхан ой тогтоолт муутай


SBN телевизийн өнгөрсөн долоо хоногийн “Funny musik” нэвтрүүлгийн зочноор “Дижитал” хамтлагийнхан оролцож, даваа бүрт шийтгэл амсав. Хамтлагийн залуус гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулснаар олны хүртээл болсон “Санааны чимэг” дууг сугалаагаар татаж, нэгийн даваагаа эхлүүлсэн ч үгийг нь буруу хэлснээр шийтгэл амсч, хоёр, гурвын даваа ч ийнхүү бүтэлгүйтсээр арайхийн нэвтрүүлгийг өндөрлөв. Тэднийг ийнхүү удаа дараа шийтгүүлэхийг харсан фэнүүд нь “Дижитал” хамтлагийнхан ой муутайгаасаа олон удаа дэглүүллээ” гэж шүүмжилж байна. Ямартай ч , дорвитой уран бүтээл хийхгүй байгаа гэх шүүмжлэл хүртээд буй “Дижитал” хамтлагийнхан “Funny musik” нэвтрүүлгийн зочноор оролцож, тарж бутарчихаагүй гэдгээ харууллаа.

No comments:

Post a Comment