Thursday, January 8, 2009

Quiza: Амьтны амиар зугаацах нь дэндvv хєгшин сэтгэлгээ


Тvvний дууны утга, хэлэх гэсэн vзэл санаа, єнгє аяс нэг л єєр байдгийг уншигч та юу эс андахав. Єнгєрсєн оны зургадугаар сараас хойш хэвлэлд ярилцлага єгєєгvй дуучин залуу маань байгалиа хайрлах, хамгаалах vзэл, сэтгэлгээнд залуусыг уриалж байна. Дуучин Quiza буюу Б.Батцэнгэлийн энэ оны анхны ярилцлагыг уншигч танд хvргэе!

-Шинэ оны босгон дээр уулзаж байгаа учраас 2009 онд хийхээр тєлєвлєж байгаа уран бvтээлийг чинь сонирхоё?
-2009 онд шинэ цомог гаргах бодолтой байна. Цомгоо гадаадын зах зээлд гаргах сонирхолтой байгаа. Энэ нь Монголын зах зээл дуучдын хувьд хангалттай биш байгаатай холбоотой л доо.

-Таны зарим дуу улс тєрийн єнгє аястай байдаг. Энэ нь цэвэр таны vзэл бодол байдаг уу, эсвэл сонгуулийн ємнєх сурталчилгаанд зориулсан аль нэг намын захиалга, магадгvй хэн нэг улс тєрчийн зєвлєгєєгєєр хийсэн дуу байдаг уу?
-Би улс тєрийг дуулдаг юм биш. Ихэвчлэн нийгэмд тулгарсан асуудлыг хєнддєг. Гэхдээ нийгэмд тулгамдаж байгаа асуудал маань дандаа улс тєртэй холбоотой байдаг шvv дээ. Хоёрдугаарт, би хэн нэгэн хvний захиалгаар ажилладдаггvй гэдгээ анх дуулж эхлэх vеэсээ л баталсан. "Эмнести интэрнэшнл Монголиа" гэдэг хvний эрхийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг ТББ бий. Би энэ байгууллагын Урлагийн бvлгийн гишvvн нь. Бид хамтарч ажиллаад гурван жил болж байна. Миний хєндєж байгаа vндсэн сэдэв бол хvний эрх. Би их удаан бодсон л доо, хєгжилтэй улс орон гэдгийг батлах гол хэмжvvр юv вэ гэж. Тэгээд их хэмжээний цалин, єндєр байшин гэх мэт зvйлээс илvv хvний эрхийг хэрхэн авч vзэж байгаагаас тухайн улсын хєгжил харагддаг юм байна гэж ойлгосон. Хэдийгээр Монгол улс маань эдийн засгийн хєгжлєєр тийм сайн биш ч ядаж л хvний эрхийг зєрчдєггvй орон гэж би урьд нь бахархдаг байлаа. Харин єнгєрсєн долдугаар сарын 1-нээс хойш энэ бодол маань єєрчлєгдсєн. Тиймээс надад цаашид дуулах сэдэв маш олон бий.

-Дуулсан дуунуудыг тань жагсаавал хэдэн зуу, мянган мєр болох байх. Эдгээрээс танд єєрт чинь хамгийн их таалагддаг мєрvvдээс уншаач?
-Хамгийн анх гарч байсан "Интро" нэртэй дуундаа маш их хайртай. Энэ нь би анх єєрийгєє танилцуулж гаргасан дуу байлаа. Энэ дуугаа 1999 онд ахтайгаа хамтарч бичиж байсан, миний хамгийн анхны уран бvтээл. Гэхдээ дуулсан дуунуудаасаа яг тийм нэртэй дууны тэр мєртvvд хамгийн гоё нь гэж онцолж хэлэх хэцvv л дээ. Маш олон дуу байгаа. Бvгд л сэдэвтээ тохирсон vгтэй. Аан тийм, нэг дуунд маань байдаг, "...Нэг нь нийтийн тєлєє, нийт нь нэгийнхээ тєлєє... Амаа нээцгээе" гэсэн хэсэг нь их таалагддаг. "Тvнэр харанхуйг зvхэж суухаар нэг ч гэсэн гэрэл асаа" гэдэг шиг бид хvний эрх зєрчигдєж байгааг хараад дуугvй єнгєрч болохгvй гэсэн утгатай юм л даа.

-Амандаа байнга дуу аялж явдаг зуршил хvмvvст байдаг шvv дээ. Харин хип хопчдод энэ зуршил яаж илэрдэг бол. Тухайлбал танд?
-Яг ажлын хувьд хэмнэл мэдэрсэн хэмжээ буюу flow аялагддаг гэх vv ээ. Харин жирийн vед нэг их дуу аялаад байдаггvй. Гэхдээ гоё дууг хааяа аялдаг. Яг л бусдын адил.

-Vглэдэг дуучинд бусад дуучинд байх ёстой авъяас хэрэгтэй юv. Жишээлбэл, гам унших, нот мэддэг байх зэрэг дуучин хvнд зайлшгvй шаардлагатай чадвар танд бий юу?
-Миний бодлоор хип хоп дуунд vзэл бодлоо чєлєєтэй, хvнд хандаж байгаа юм шиг хэлж чадах нь чухал. Ингэж байж дуу гоё болдог. Тэгэхээр хип хоп дуучинд ямар ч хоолойн гам хэрэггvй гэж бодож байна. Харин мэдрэмж чухал.

-Орчин vеийн хєгжмийн чиг хандлагад электро, транс гэсэн урсгалууд зонхилж байх шиг. Магадгvй, энэ нь удахгvй хип хопчдын vе улирах дохио юм биш биз. Та vvнтэй санал нийлэх vv?
-Нийлэхгvй. Одоо миний vе тэнгийнхэн, бидний дээд vеийнхэн хип хоп сонсож эхэлж байна шvv дээ. Энэ хvмvvс эхнээсээ 30 нас хvрч байгаа. Мэдээж, хип хопыг бас бидний дvv нар буюу залуу, єсвєр vеийнхэн сонсч байгаа.Энэ нь хип хопыг сонсдог хvний тоо олширч, сонсдоггvй хvнийх нь тоо цєєрч байгааг баталж байна. Тэгэхээр хип хоп ямар ч байсан цаашид хvчээ авч хєгжинє. Электро хип хоп, дэнс хип хоп дуу гарчихсан л байна шvv Энэ нь хип хоп улам хєгжихийг, маш олон урсгалтай нэгдэх боломж байгааг харуулж байна. Хип хопыг зєвхєн vглэх гэдгээр ойлгох аргагvй болох байх аа. Хэмнэл гэдэг хvний амьдралд vргэлж байдаг зvйл шvv дээ. "Зууны мэдээ" сониноос єнєєдєр хип хопын талаар асууж байна гэдэг бидний хувьд амжилт. Урьд нь буюу 10 жилийн ємнє хип хопын тухай ярилцлага ямар ч сонинд гардаггvй байсан. Хип хоп урсгал сэтгvvлчийн анхаарлыг татах уу, vгvй юv гэдэг эргэлзээтэй байлаа.

-Уран бvтээлч хvнээс чєлєєт цагийн талаар асуух нь тохиромжгvй байж мэдэх юм. Гэхдээ танд зориуд єєртєє зав гаргаж зугаацдаг ямар нэг зvйл бий юv. Тухайлбал ан хийх ч юм уу...?
-Чєлєєт цагаараа найзуудтайгаа уулзаж, ярилцах дуртай. Урлаг, спорт, улс тєр, нийгэм гээд л... Харин ан агнах тухайд гэвэл, чєлєєт цагаараа амьтны амь бvрэлгэж зугаагаа тайлна гэдэг араатны шинжтэй зан араншин. Нийгэм хєгжиж байна. Бид хотын иргэд. Магадгvй, хээр талд ганцаараа амьдарч байгаа хvнд хоол идэхийн тулд амьтан алж идэх шаардлага гарч байгааг vгvйсгэхгvй. Харин Улаанбаатарынханд амьтан алж хоолоо олж идэх шаардлага байхгvй. Дэлгvvрээс очоод малын мах, ер нь юу хvссэнээ аваад идэх боломж нийслэлчvvдэд бий. Цаг vе маань, ахуй маань єєрчлєгдєж байна. Бид vvнийг дагаж амьдрах ёстой шvv дээ. Заримдаа хvмvvс "Ан хийх гоё" гэж ярихад нь "Ямар хєгшин сэтгэлгээтэй юм бэ" гэж боддог.

-Таныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хєтолбєрийн газраас хэрэгжvvлж буй Ан амьтдын гаралтай эд зvйлсийн хууль бус худалдааг бууруулах аянд нэгдсэн гэж сонссон. Энэ vйл ажиллагаанд яг ямар vvрэгтэйгээр оролцож байна вэ. Энэ сэдэв таны анхаарлыг татах болсон шалтгаан нь юу байв?
-Нэгдvгээрт, эрvvл сэтгэлгээ манай залууст хэрэгтэй байна. Ялангуяа хєдєєнєєс нvvж ирсэн залууст ийм сэтгэлгээ дутаж байна. Vхэж амжаагvй бугын vр тєлийн хоолойноос гоожиж байгаа тvvхий цусыг хараад бурхны ундаа хvртэх гэж байгаа юм шиг булаацалдаж ууж байгаа хvмvvс араатнаас ялгаагvй харагдана шvv дээ. Єнєєдрийн нийгэмд хvн гэдэг амьтан шал єєр байх ёстой. Бvх зvйлийг хvн чамд зориулан хийж байна. Тийм байтал заавал байгалиа сvйтгэж, амьтны амь хороож амьдрах шаардлага юу байгаа юм бэ. Ямар нэгэн амьтны, чонын хумс идвэл хумс нь гoё болдог гэдэг "сvсэг" чинь "хошин шог" болчихсон шvv дээ. "Тийм ч амьтны мах гоё" гээд л янз бvрийн амьтны маханд дурладаг хvмvvст хандаж хэлэхэд мах болгон хvнс биш гэдгийг хэлмээр байна.

-Ангийн хорхойтой, бас ангийн vсээр хийсэн vнэтэй хувцас ємсч гоёх дуртай дуучин олон байдаг. Нэгэнт энэ сэдвээр дуугарч байгаагийн хувьд та яг одоо тэдний нэрийг зоригтойгоор хэлж, энэ хоббиных нь эсрэг уриалж чадах уу?
-1990-ээд оны дунд vед ан хийх, vнэтэй vслэг эдлэлээр хийсэн хувцас, гоёл нь зvгээр нэг чамирхал, гайхуулах зvйл байсан юм шиг байгаа юм. Харин єнєєдєр энэ vзэл хоцрогдсон. Баярхах, чамирхах сэтгэлгээ энэ нийгмийн залууст таарахаа больчихсон. Тэгэхээр энэ хоцрогдсон сэтгэлгээгээ орхиод єєр зvйлд сонирхлоо хандуулаач ээ гэж хэлмээр байна. Ан хийх хоббитой хvн зєвхєн урлагийнханд биш бvхий л салбарт байгаа. Би нэг удаа хєдєє явсан юм. "Хєдєєгийн баясгалан" гэдэг нэвтрvvлэгт оролцож байлаа л даа. Тухайн vед бидний байрлаж байсан тэр айлд ирж ан хийдэг олны танил хvн цєєнгvй байдаг гэж сонссон. Ялангуяа дарга нар.

-Та ан амьтдыг хамгаалах, байгаль орчны экологийн тэнцвэрийг хадгалах vйл хэрэгт яг юу зориулж чадах вэ?
-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хєтєлбєрийн газартай хамтарч ажиллаж байгаа гэж сая ярьсан шvv дээ. Бид хамтдаа нэг зvйл дээр ажиллаж байгаа. Юу гэдгийг нь одоохондоо нууцалж байгаа. Энэ ажил маань амжилтад хvрэх байх аа. Хоёрдугаарт, хийж чадах зvйл маань гэвэл байгаль дэлхийгээ хэзээ ч сvйтгэхгvй, амьтны амь хороохгvй. Уг нь энэ хvн бvхний vvрэг шvv дээ. Харамсалтай нь тэр бvр хvн болгон vvргээ биелvvлэхгvй байна. Байгалиа хамгаалж байна гэдэг юу, юугvй гарч гvйгээд мод усалж, ан амьтнаа харуулдаж хамгаалах биш гэдгийг бvх хvн мэдэж байгаа. Зvгээр л алахгvй, сvйтгэхгvй байя. Ингэсэн байхад байгаль маань єєрєє л тєлжинє шvv дээ. Саяхан би эмгэнэлтэй зvйл сонссон. Зєвхєн манай оронд байдаг Монгол бєхєнгийн тоо толгой сvvлийн жилvvдэд эрс цєєрч ердєє 2000-3000 тоо толгой vлдсэн гэнэ лээ. Энэ мэт олон эмгэнэлт дvр зураг бидэнтэй зэрэгцэн оршиж байгааг тэр бvр хvмvvс анзаарахгvй байх шиг. Єнєєдєр таны хороосон амьтны араас харамсаж байгаа олон хvн бий. Тэр хvмvvсийн эрх ашгийг битгий хєндєєч ээ. Бусдын эрхийг хєндвєл дараа нь чиний эрх бас хєндєгдєнє. Бид онгон байгальтай гээд яриад л байдаг ч vнэндээ бол байгалийн тэнцвэр манай оронд алдагдчихаад байна. Улс орон хєгжих тусам байгаль сvйтгэгддэг гэж олон хvн ярьдаг. Гэхдээ энэ єрєєсгєл ойлголт. Харин ч эсрэгээрээ, дэлхийн бусад хєгжилтэй оронд, тухайлбал англид хичнээн гоё байгальтай газар, vзэсгэлэнтэй арлууд байгаа билээ. Энэ чинь хєгжлийн бас нэг vзvvлэлт шvv дээ. Энэ мэтээр байгаль нь онгоноороо байсан ч хєгжиж болдгийг олон орон харуулж байна.

-Сvvлийн асуулт. Танайх их vлгэр жишээч гэр бvл юм шиг санагддаг. Магадгvй, энэ нь таны гэр бvлтэйгээ авхуулсан зураг сэтгvvлvvдийн нvvрэнд vе, vе харагддагтай холбоотой байх л даа?
-Баярлалаа. Би хоёр охин, эхнэртэйгээ хамт амьдардаг. Манай эхнэрийг Цолмон гэдэг. Охидууд маань нэг, дєрвєн настай. Эхнэр бид хоёр ид залуу насандаа хvvхдvvдээ харж, хандах гэдгийг vзэж байна. Манай найз нар дунд гэрлэж, хvvхэдтэй болж амжаагvй хvн олон бий. Би тэдэнд заримдаа хэлдэг юм. Над шиг эртхэн хvvхэдтэй болохгvй бол манай хvvхэд том болоод би цаг, завтай болчихсон vед та нар нялх хvvхэдтэй байх вий, гэж. Тэгэхээр найз нар маань "Ялгаа нь юундаа байгаа юм бэ. Одоо бид завтай, чи завгvй байна" гэдэг. Vнэндээ бол хєгширсєн хойноо хvvхэдтэй болно гэдэг амаргvй шvv дээ. Харин залуу хvний эрч хvч гэдэг огт єєр зvйл. Хvvхдээ асрах, ажлаа хийх хоёрын аль алинд нь тvvртэхгvй нь сайхан. Тиймээс эрт гэр бvл зохиохоос айх хэрэггvй гэж хэлмээр байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

No comments:

Post a Comment