
Дуурь бvжгийн эрдмийн театрийн дуучин Є.Уянгатай ярилцлаа.
-Шинэ оны мэнд. Баярын єдрvvдэд урилга, заллаганд их дарагдсан уу?
-Нэлээд урилгатай байсан шvv. 31-ний vдэш хvртэл. Хамгийн сvvлд "Улаанбаатар" зочид буудалд болсон "Алтан сарнай" наадамд дуулчихаад гэрийнхэнтэйгээ амжиж шинэ оноо угтсан.
-Хvн бvр єнгєрсєн жилийн хийж бvтээснээ шинэ ондоо дvгнэж, цэгнэдэг. Таны хувьд 2008 он амжилт, бvтээлээр хэр єнгєрсєн бэ?
-Олон ажил амжуулсан. Vнэндээ зvгээр суух цаг хугацаа байгаагvй. Итали явж ирчихээд мэргэжлийн чиглэлээр болон хувийн уран бvтээлийн талд их ажил амжууллаа. "Гранд опера" тоглолт хийсэн. 2008 он их ажлын эхлэл болсон жил байлаа. Мєн олон улсын уралдаанд амжилттай оролцсон гээд дурдвал чамгvй ихийг амжуулсан.
-Єнєє жил илvv ихийг хийхээр тєлєвлєсєн байх. Энэ талаар сонирхуулахгvй юу?
-2009,2010 онд ажил ихбайх бололтой. Одоогоор цомгийн ажилдаа орсон. Мєн удахгvй тайзнаа тавих "Регулеттай" дуурийн гол дvр Жильдад тоглох vvргийг найруулагч надад оноосон. Сая нотоо аваад ажилдаа орж байна.
-Дуурь vзэгчдэд хэзээ хvрэх вэ?
-Ирэх гуравдугаар сарын сvvлээр тоглоно. Ємнє нь манай театр дуурийг тоглож байсан. Харин энэ удаад дан залуусаас бvрдсэн уран бvтээлчид vзэгчдэд дуурийг хvргэх юм.
-Цомгийнхоо талаар танилцуулахгvй юу. Анхны цомог байх аа?
-Тийм ээ. Энэ цомог дан сонгодог тэр тусмаа гадаад дуунаас бvрдсэн. Тодруулбал, поп хєгжмийг дуурийн урсгалтай хослуулсан уран бvтээлээс бvрдсэн. Гэхдээ хvмvvст дуурь хэлбэрээр биш хєгжмийг нь сонирхолтой хэлбэрээр найруулж, сонсгох зорилготой юм. Гадаадын орнуудад энэ чиглэл хэдийнэ єєрийн гэсэн сонсогчтой болж, єндєр тєвшинд хєгжсєн. Иймээс єєрийн оронд энэ урлагийг хєгжvvлэх, vзэгчдэд ойлгуулах vvднээс цомгоо гаргана. Харин цомгийнхоо дараа оркестртои сонгодог цомог гаргахаар тєлєвлєж байна. Мєн єєрийн орны зохиолчдын бvтээсэн цэвэр мэргэжлийн дуунуудаас бvрдсэн цомог ч гаргах бодол бий.
-Цомог хэзээ бэлэн болох уу?
-Одоогоор бичлэгээ хийж байгаа. Сонгодог тал руу чиглэсэн тул цомогт олон дуу оруулах бодолгvй байгаа. Арав орчим дуу багтах болов уу.
-Дараа нь тоглолтоо хийх vv?
-Энэ ондоо амжихгvй бол ирэх жил бие даасан уран бvтээлийн тоглолт хийнэ. Ер нь олон л ажил хийхийг зорьж байна. Тvvнчлэн олон улсын уралдаанд ч оролцож авъяасаа сорих хvсэлтэй байгаа.
-Ойрын vед уралдаан бий юу?
-Одоохондоо байхгvй. Гэхдээ энэ жилийн хувьд хоёр ч том уралдаан хvлээж байгаа.
-Одоо ямар дуурьт бэлтгэж байна вэ?
-"Увидаст лимбэ" дуурийн сургуулилтыг хийж байна. Энэ дуурийг манай оронд хоёр дахь удаагаа ирж буй Францын удирдаач удирдан тоглуулна. Ємнє нь энэ дуурийг манай театр тавьж байсан ч гадаадын уран бvтээлч ирсэн дээр нь хаана, юуг сайжруулах, хэллэг буруу хэлж байгаа эсэх, хєгжмийн талаас аль хэсэгт, ямар нюанстай дуулах вэ гэдгээ бэлтгэж байна. Мєн ирэх гуравдугаар сарын 7,8-нд тайзнаа тавих "Сарьсан багваахай" дуурьт театрын уран бvтээлчид бэлтгэн сургуулилж байна.
-"Увидаст лимбэ" дуурийн ямар дvрд тоглох вэ?
-Шєнийн хатны дvрд тоглоно. Харин "Сарьсан багваахай" дуурийн гол дvр болон зарц бvсгvйн дvрийг бvтээж байгаа.
-"Классик жем" хамтлагийн уран бvтээлийн талаар Та дурдсангvй?
-Бид уран бvтээлийн тvр зуурын завсарлага аваад байгаа. Ялангуяа миний хувьд хувийн уран бvтээл тэр дотроо дуурийн чиглэл рvv тvлхvv анхааръя гэж бодсон. Иймээс уран бvтээл, тоглолтын тухайд ярилцаагvй л явна. Одоогийн байдлаар тус тусдаа уран бvтээл хийж байна. Тэгээд ч Туяа бие давхар тул нэлээд хугацаанд хамтлагийн уран бvтээл завсарлах байх.
-"Классик жем" хамтлагийнхан хоорондоо муудалцсан. Ялангуяа Уянгаа, Туяа хоёр гэх юм?
-Муудалцсан зvйл байхгvй. Хааяа уран бvтээлийн талд маргалдах зvйл гардаг. Тvvнээс бусад тохиопдолд ийм асуудал гарч байгаагvй. Хvмvvс буруу ойлголттой байх шиг. Тэгээд ч Уянгаа Итали яваад єєр хvнтэй сууж гэнэ, єєр бас юу гэсэн байлаа даа. Янз бvрийн л шум явдаг. Тэр дстроос "Классик жем" хамтлагийнхан хоорондоо муудалцсан, Туяа, Уянгаа хоёр зодолджээ гэдэг асуудал л хvмvvсийн сонирхолыг илvv татаад байх шиг санагддаг. Мэдэхгvй, би ийм зvйл хийж байснаа санахгvй байна. Миний ємнєєс ямар хvн зохиогоод, яаж хараад олж бичсэнийг гайхаад суух юм.
-"Гранд опера"-гийн талаар Та тодруулахгvй юу?
-Хvмvvс "Гранд опера"-г хамтлаг гэж ойлгосон бололтой. Манай Тайвнаа ч гэсэн ялгаагvй. Энэ бол хамтлаг биш. Энгийнээр тайлбарлавал дуурийн урлагт гарч буй шинэ брэнд бvтээгдэхvvн. Продакшн гэдэгтэй адил. "Гранд опера" нэрийн дор дуурийн чиглэлийн vйл ажиллагаа явуулна. Тvvнээс хамтлаг биш. Дуурийн урлагт нээж буй нэг шинэлэг зvйл буюу Уянга гэдэг хvний дуурийн урлагт оруулж буй хувь нэмэр гэж хэлж болно. Мєн энэ хvрээнд Европын дуурийн урлаг ийм хvрээнд, ингэж хєгжиж байна гэдгийг vзэгчдэд харуулах зорилготой юм. Єєрєєр хэлбэл, ард тvмэндээ энэ гайхамшигтай урлагийг ойлгуулах, мэдрvvлэх гэсэн юм. Гавъяат жvжигчин Д.Банди агсан миний багш. "Гранд опера" нэрийн дор багшийнхаа нэрэмжит мэргэжлийн дуучдын олон улсын уралдааныг ирэх онд зохион байгуулна.
No comments:
Post a Comment