
Залуу дуучин BX-ийг гаргаж ирсэн “New Star” студийн таван жилийн ой тохиож байна. Студийнхээ таван жилийн ойн баярыг тохиолдуулан продюсер С.Гантөмөр өөрийн бие даасан цомгоо гаргах гэж байгаа юм. Тэрбээр урд нь “Айзам” хамтлагт байсан төдийгүй залуу халаагаа бэлдэж “Айзам-2” хамтлагийг байгуулж байсан. Мөн студийнхээ таван жилийн ойн баярт зориулан хамтарч ажилладаг уран бүтээлчдийнхээ хамтарсан тоглолтыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
No comments:
Post a Comment