
Урьд өмнөхөөсөө ч илүү гуалиг, туранхай, стильтэй болсон “поп гүнж” Britney Spears амьдрах орчноо өөрчилж, нүүхээр шийджээ. Тэрбээр Лос-Анжелес дахь 7.1 сая ам.долларын үнэтэй, зургаан унтлагын өрөөтэй байшингаа орхиж, есөн сая ам.долларын үнэтэй тансаг харшийг сонгосон байна. Нүүх болсон тухайгаа дуучин Britney Spears өөрийнхөө вэбсайтад “Би хүүхдүүддээ шинэ байшингаа үзүүлсэн. Тэдэнд маш их таалагдсан. Нүүнэ гэхээр тэсэн ядан хүлээж байна” хэмээн бичжээ. Түүний шинэ орд харш нь Лос-Анжелесийн Калабасас орчимд байрладаг бөгөөд одоохондоо Britney уг байшингаа түрээсэлж байгаа ба ойролцоо газар шинэ байшингаа бариулж байгаа ажээ. Britney-гийн шинэ байшингийн тухайд чулуу голлосон интерьер дизайнтай, томоохон хэмжээний кино театртай, байшин дотроо цахилгаан шаттай, асар том номын сантай бөгөөд газар доорх гаражтай гэнэ. Түүнчлэн зөвхөн түүнд зориулсан асар том хувцасны өрөө багтсан байна.
No comments:
Post a Comment