Wednesday, January 7, 2009

Leona Lewis амьдралынхаа тухай ном бичихээр шийджээ


Хэдийгээр 23-хан настай боловч Британийн шилдэг авьяастныг шалгаруулах “X-Factor” шоуны ялагч, дуучин Leona Lewis пицца зөөгчөөс хэрхэн дэлхийн хэмжээний супер од болсон шидэт үлгэр шиг амьдралынхаа тухай дэлгэрэнгүй өгүүлэх ном бичихээр шийджээ. Авьяастан шалгаруулах томоохон шоуны ялагч болноос хойш хоёр жилийн дараа дуучин Leona өөрийнхөө амьдралын сайн, муу, саад тотгор, баяр баясгалан гээд бүгдийг нь шинэ номондоо багтаах гэнэ. Түүний намтар ном ирэх аравдугаар сард худалдаанд гарах аж. Leona Lewis ийнхүү өндөр амжилтад хүрсэн тухайгаа “итгэмээргүй зүйл” хэмээн ярьдаг. Харин шинэ номынхоо тухайд “Ном маань миний хувьд чухал дурсамж үлдээсэн мөчүүдийг бүгдийг нь багтаах болно” гэжээ. Түүнчлэн уг номонд урьд өмнө хэний ч үзэж байгаагүй 100 гэрэл зураг байх бөгөөд өмнө нь David Beckham, George Michael болон Spice Girls нартай хамтран ажиллаж байсан алдарт гэрэл зурагчин Dean Freeman зургийг нь авах гэнэ.

“X-Factor” шоуны ялагчаар тодорсноос хойш түүний гаргасан анхны бие даасан цомог болох “Spirit” таван сая гаруй хувь борлогдож, “Bleeding Love” сингль нь өнгөрсөн онд борлуулалтаараа iTunes-ийг тэргүүлсэн юм.

No comments:

Post a Comment