Monday, January 19, 2009

“Дижитал” хамтлагийнхан ой тогтоолт муутай


SBN телевизийн өнгөрсөн долоо хоногийн “Funny musik” нэвтрүүлгийн зочноор “Дижитал” хамтлагийнхан оролцож, даваа бүрт шийтгэл амсав. Хамтлагийн залуус гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулснаар олны хүртээл болсон “Санааны чимэг” дууг сугалаагаар татаж, нэгийн даваагаа эхлүүлсэн ч үгийг нь буруу хэлснээр шийтгэл амсч, хоёр, гурвын даваа ч ийнхүү бүтэлгүйтсээр арайхийн нэвтрүүлгийг өндөрлөв. Тэднийг ийнхүү удаа дараа шийтгүүлэхийг харсан фэнүүд нь “Дижитал” хамтлагийнхан ой муутайгаасаа олон удаа дэглүүллээ” гэж шүүмжилж байна. Ямартай ч , дорвитой уран бүтээл хийхгүй байгаа гэх шүүмжлэл хүртээд буй “Дижитал” хамтлагийнхан “Funny musik” нэвтрүүлгийн зочноор оролцож, тарж бутарчихаагүй гэдгээ харууллаа.

Поп од Lady GaGa Британийн жагсаалтыг тэргүүлж байна


Нью-Йорк хотоос гаралтай шинэ, поп дуучин Lady GaGa анхны сингль “Just Dance” дуугаараа Их Британийн шилдгүүдийн жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүлж байна. Өнгөрсөн ням гаригт “Pussycat Dolls” хамтлагтай хамтарсан аялан тоглолтоо Их Британиас эхлүүлсэн дуучин бүсгүйн “The Fame” нэртэй цомог нь мөн шилдэг цомгийн жагсаалтад хүч түрэн орж ирж, эхний долоо хоногтоо гуравдугаарт бичигджээ. Шилдэг дууны жагсаалтын хоёрдугаарт реппэр Kid Cudi-гийн “Day n’ Nite” дуу бичигдсэн бол 11 дэх долоо хоногтоо шилдгүүдийн жагсаалтад багтаж буй James Morrison, Nelly Furtado нарын хамтран дуулсан “Broken Strings” дуу гуравт жагссан байна.

Топ таван дуу:
1. Lady GaGa – Just Dance
2. Kid Cuvi vs Crookers – Day N’ Night
3. James Morrison ft. Nelly Furtado – Broken Strings
4. Saturdays – Issues
5. Kevin Rudolf ft. Lil’ Wayne – Let It Rock
Топ таван цомог:
1. Script – The Script
2. Kings of Leon – Only by the Night
3. Lady GaGa – The Fame
4. James Morrison – Songs for you, Truths for me
5. Duffy - Rockferry

Friday, January 16, 2009

Тоглолтынхоо тайзан дээр хуримлана гэж үү


Дуучин С.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарыг ирэх сард тохиох Гэгээн Валентины өдөр ээлжит тоглолтоо хийх талаар чих дэлсч эхэллээ. Дуэт дуучид өнгөрсөн жилийн энэ өдөр "Би чамд хайртай" хэмээх хоёр дахь бие даасан тоглолтоо хийж, уран бүтээл төдийгүй зүрх сэтгэлийн нандин холбоогоо хурсан олны өмнө илэрхийлсэн билээ. Багагүй хугацаанд хамтарч дуулсан кь дотно харилцаатай болоход нөлөөлсөн гэдгээ нуугаагүй дуучин С.Хишигбаяр хайртдаа сүйн бөгж бэлэглэж, амьдрал гуйсан. Тэгвэл энэ удаагийн тоглолтод тэд чухам ямар сюрприз бэлтгэж байгаа талаар сонирхож, дуучин Р.Дэлгэрмаа уруу утас цохилоо.

-Уучлаарай, та хоёр Гэгээн Валентиний баярын өдөр тоглолт хийх гэж байгаа гэж сонслоо?
-Хүүе ээ, хэн тэгж байна. Бид хоёр тоглолт хийнэ гэж ерөөсөө яриагүй шүү дээ. Гэгээн Валентины баяр болохоор л тоглолтоо хийнэ гэж юу байхав. 2007 онд Улс тунхагласны баярын өдөр "Марал буусан шөнө", 2008 онд Гэгээн Валентины өдөр буюу хосуудын баярт зориулж "Би чамд хайртай" тоглолтоо хийж байсан. Тэгэхээр энэ удаагийн тоглолтоо өөр баярт зориулж хийх болов уу.

-Тэгвэл гурав дахь тоглолтоо хэзээ хийнэ гэж?
-Яг тодорхой ярьж, шийдсэн зүйл алга аа. Одоохондоо тус тусдаа бие даасан цомог гаргах гээд ажиллаж байгаа. Цомгийн ажил ерөнхийдөө шуударсан гэж хэлж болно шүү. Ямар ч байсан, тал хувийг нь хийж амжуулсан.

-Өө, тэгвэл хосуудын баяраар хайрын дуутай тоглолт, өвөрмөц сюрприз хүлээж байсан фэнүүдийн чинь урам хугарах нь?
-Ямар сюрприз хүлээсэн гэж. Өнгөрсөн жилийн тоглолтод С.Хишигбаяр гэрлэх санал тавьсан. Харин одоо тоглолтынхоо тайзан дээр хуримлана гэж үү.(инээв)

-Магадгүй л юм. Гэхдээ гэрлэх саналын тухайд, үзэгчдээ татах менежмент байсан биз дээ?
-Үгүй шүү. Хайр сэтгэлээрээ шоуддаг хүн байдаг юм уу. Энэ бүхэн С.Хишигбаярын зүгээс надад барьсан сюрприз байсан.

Анхаа Халиун эх орондоо удахгүй ирнэ


Дуучин Анхаа Халиунаагаа дагуулан Америкийг зорисон байна.Дуулиан шуугиан дүүрэн ханилсан хосууд шинэ оноо холын Америкт угтахаар оны сүүлийн өдөр хөлгийн жолоо залжээ.

Хуучин онд бас ч үгүй арвин бүтээлтэй байсан дуучдад Монголдоо шинэ он тэмдэглэхгүй энэ жилийн баяраа гадаадад тэмдэглэнэ гээд АНУ явжээ.Тэд одоогоор эх орондоо ирээгүй байна.

Нара завгүй явна.


Дуучин Нара “Хувилгааны эрэлд” кинонд тоглосныхоо дараа “Зөрлөг” хэмээх хайр дурлал, инээдмийн кинонд бас нэгэн дүрийг бүтээсэн. Хэдийгээр кинонд тоглох сонирхолтой болсон хэдий ч өөрийн бие даасан уран бүтээлээ хийх гээд завгүй яваа дуучин бүсгүй хоёр дахь бие даасан цомгийнхоо ажилд оржээ.

Тэрбээр ирэх гуравдугаар сард гарах түүний цомог нь “Нара ишлэл” нэртэй байх юм. Дан уянгын дуунаас бүтэж байгаа энэхүү цомгоо тэрбээр “Натур Саунд” дуу бичлэгийн студи дээр бичүүлж байгаа ба нэлээд олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

Top 10 цомог


1. “A Sound” хамтлагийн “Release” цомог. Үнэ: 8500 төгрөг

2. “Киви” хамтлагийн “Чамд амжилт хүсье” цомог. Үнэ: 8500 төгрөг

3. “Алтан Ураг” хамтлагийн “Made in Altan Urag” цомог. Үнэ: 6600 төгрөг

4. “Vanquish” хамтлагийн “220” цомог. Үнэ: 4044 төгрөг

5. Дуучин Д.Болдын “Only One” цомог. Үнэ: 10000 төгрөг

6. “Харанга” хамтлагийн “Лхагвасүрэн” цомог. Үнэ: 14000

7. Дуучин Д.Болдын “Амьдарлын гол дүр” цомог. Үнэ: 8800 төгрөг

8. “The Pips” хамтлагийн “13”10” цомог. Үнэ: 6500 төгрөг

9. “Гурван охин” хамтлагийн “Жинхэнэ хайр” цомог. Үнэ: 7500 төгрөг

10. Дуучин Б.Баярцэцэгийн “Хүнийх” цомог. Үнэ: 6500 төгрөг

Dido - Don’t Believe In Love [КЛИП]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/54215247d23c705a/

Password: mongoltamga

Thursday, January 15, 2009

Dj Strontium - Water Winter Edition [2009]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/542063845b1e3ab7/

Password: mongoltamga

Blank and Jones - The Mix [2009]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/5420217953594da6/

Password: mongoltamga

Bruce Springsteen And The E Street Band - Greatest Hits [2009]

zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/54179384a0cc924c/

Password: mongoltamga

Дуучин Б.Баярцэцэг ирэх намар тоглолтоо хийнэ


“Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч” киноны дуугаараа олны танил болсон дуучин Б.Баярцэцэг ирэх сараас эхлэн Монгол орныхоо 21 аймгаар аялан тоглолт хийхээр болж, бэлтгэл ажилдаа шаргуу орсон мэдээтэй байна. Тэрбээр аялан тоглолтоо Сэлэнгэ аймгаас эхлэх аж. Учир нь тус аймаг түүний төрсөн нутаг гэнэ. Мөн дуучин бүсгүй ирэх намар анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.

Britney Spears есөн сая ам.долларын үнэтэй тансаг харш руу нүүнэ


Урьд өмнөхөөсөө ч илүү гуалиг, туранхай, стильтэй болсон “поп гүнж” Britney Spears амьдрах орчноо өөрчилж, нүүхээр шийджээ. Тэрбээр Лос-Анжелес дахь 7.1 сая ам.долларын үнэтэй, зургаан унтлагын өрөөтэй байшингаа орхиж, есөн сая ам.долларын үнэтэй тансаг харшийг сонгосон байна. Нүүх болсон тухайгаа дуучин Britney Spears өөрийнхөө вэбсайтад “Би хүүхдүүддээ шинэ байшингаа үзүүлсэн. Тэдэнд маш их таалагдсан. Нүүнэ гэхээр тэсэн ядан хүлээж байна” хэмээн бичжээ. Түүний шинэ орд харш нь Лос-Анжелесийн Калабасас орчимд байрладаг бөгөөд одоохондоо Britney уг байшингаа түрээсэлж байгаа ба ойролцоо газар шинэ байшингаа бариулж байгаа ажээ. Britney-гийн шинэ байшингийн тухайд чулуу голлосон интерьер дизайнтай, томоохон хэмжээний кино театртай, байшин дотроо цахилгаан шаттай, асар том номын сантай бөгөөд газар доорх гаражтай гэнэ. Түүнчлэн зөвхөн түүнд зориулсан асар том хувцасны өрөө багтсан байна.

Wednesday, January 14, 2009

Бүх одод - Нарны хаан хүүхдүүд [КЛИП]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/54153131813d2955/

Backstreet Boys хамтлагийн гишvvн Howie аав болохоор зэхэж байна


Backstreet Boys хамтлагийн гишvvн Howie болон тvvний эхнэр Leigh нар анхны хvvхдээ ирэх зургадугаар сард хvлээн авахаар зэхэж байна. Howie-гийн эхнэр vл хєдлєх хєрєнгийн брокер ажилтай. Тэрээр эхнэрийнхээ талаар хэлэхдээ. “Leigh гайхамшигтай ээж болно гэдгийн би мэдэж байна” гэжээ.
Хосууд бvтэн найман жил vерхэсний эцэст 2007 оны 12-р сард гэр бvл болсон юм байна. Гэрлэснийхээ дараа тэд найман сар дэлхийг тойрон аялж бал сараа єнгєрєєжээ. 35 настай Howie, тvvний эхнэр 34 настай Leigh нар Японоос Австрали, Австралиас Европ хvртэл гайхалтай аялалуудыг хийжээ. Энэ хугацаанд дуучинд тохиолдолсон хамгийн хvнд зvйл нь бол тvvний аав тархи болон элэгний хорт хавдартай гэж оношлогдсон явдал байлаа.
Хосууд хvvхдээ тєрєхєєс ємнє хvйсийг нь тодорхойлуулахыг хvсэхгvй байгаа тєдийгvй олон хvvхэдтэй болохыг хvсдэг юм байна. Howie нь хамтлагийнхаа гишvvд дундаас хvvхэдтэй болж байгаа гурав дахь гишvvн нь ажээ.
Хамтлагийн гишvvн Brian Littrell зургаан настай хvvтэй бол Kevin Richardson 18 сартай хvvтэй ажээ.

“Харанга”-ын Х.Лхагвасүрэн тоглолт хийнэ


“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн мансууруулах бодис хэрэглэсэн гэдэгт буруутгагдаж, өдгөө “Тоосго”-ын хорих ангид ял эдэлж байгаа билээ. Хэдийгээр бусдын эрхэнд байгаа ч уран бүтээлийн хувьд зүгээр суусангүй, урлагтаа үнэнч гэдгээ харуулсаар байгаа юм. “Тоосго” нэртэй зургаан хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулсан бөгөөд өнгөрсөн шинэ жилээр эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа бсүгүйчүүдэд зориулж тоглолтоо хийсэн байна. Тэрбээр алдаж эндэн өргөст торны цаана суугаа хүмүүст ухаарал өгч, сэтгэл санааг нь дэмжих үүднээс Монголын бүх хорих ангиудаар тоглолтоо хийхээр болжээ. “Тоосго”-ын хорих ангийнханч түүнийг уран бүтээлээ туурвихад нь бүх талаар нь дэмжиж тусалж байгаа юм байна. “Тоосго”-ын хорих ангийн “Тоосго” хамтлагийнхан мөн анхны цомгоо гаргахаар шийджээ.

Т.Ариунаа: 50 доллараар тоглох нь боломжийн vнэ


МУГЖ Т.Ариунаа сvvлийн гурван сар л тоглолтоо хийх тухайгаа ярьсан. Фенvvд нь тvvний тоглолтыг хэзээ болох бол хэмээн сураг тавин суусан. Тvvний тоглолтыг 200 доллар, 100 доллар хэмээж тvvний тоглолтыг vзэхийг хэдий хvсэвч ямар vнэтэй юм бэ урам хугарах хvн олон байсан. Гэвч дуучих бvсгvй маань хоёрдугаар сарын дундуур 50 доллараар тоглох болсноо мэдэгдсэн. Дуучин маань тоглолтынхоо vнийг тайлбарлахдаа ‘’50 доллар гэдэг бол боломжийн vнэ. Манайд ийм vнээр тоглолт хийж байсан дуучих байхгvй учир vнэтэй сонсогдож байгаа байх’’ хэмээн тvvний дууг сонсох дуртай жирийн ажилчин ангийн фенvvдээ гонсойлгожээ. Ийм vнээр тоглолт vзэх хvн тийм ч олон биш байгаа байх даа. Тэрээр тоглолтынхоо бэлтгэлд ороод тун завгvй байгаа гэнэ. Тоглолтонд хуучны хит болсон ‘’Хайрлахын цаана’’, ‘’Утасны дугаар’’ зэрэг дуунуудаа цоо шинэ єнгє аястайгаар дуулах гэнэ лээ.

Д.Болд тоглолтынхоо бэлтгэлд оржээ


“Камeртон” хамтлагийн ахлагч “В” продакшнийн захирал Д.Болдын хувьд энэ он гарсаар тун завгүй байгаа юм байна. Тэрбээр сүүлийн үeд “Амьдралын гол дүр”, “Onle one” зэрэг цомгуудынхаа дуунуудад клип хийлгэж эхлээд байгаа гэнэ. Түүнчлэн биe даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд бэлтгэлдээ ч гарчээ. Дуучин залуугийн маань хэлснээр бол хэрвээ ямар нэгэн асуудал гарчихгүй л бол ирэх хоёрдугаар сард тоглолтоо хийхээр болоод төлөвлөөд юм байна. Уг нь дуучин залуу маань өнгөрсөн жил тоглолтоо хийхээр яригдаж байсан ч олон тоглолтууд ар араасаа цуварсан учраас он гартал хүлээзнэхээр болсон аж. Тиймээс энэ онд фeнүүддээ амласан амлалтаа биeлүүлэхээр шийдсэн байна. Тус продакшнийн залуу дуучин Э.Агиймаа, Н.Маралжингоо нар ч цомогтоо багтсан дуунууддаа клип хийлгээд бас л завгүйхан байгаа гэнэ.

Dr.Dre - Detoxification (Retail) [2009]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/541129453c12408e/

Password: mongoltamga

Ц.Өлзий-Орших, Д.Сийлэгмаа нар тоглолтоо хийнэ


Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан энэ жил бүрэн хэмжээний хоёр томоохон бүтээл тавихаар төлөвлөжээ. Уран сайхны удирдаач н.Баярбаатарын удирдлагаар “Нүүдэл” зохиомжит бүжгэн жүжиг тоглох бөгөөд явцын дунд нэр нь өөрчлөгдөж болзошгүй байгаа аж. Үзэгч олонд барих нэг том бэлэг нь Монгол Улсын гавъяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Д.Сийлэгмаа нарын бие даасан уран бүтээлийн тоглолт юм байна. Тэд ирэх сарын эхээр бие даасан тайлан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Tuesday, January 13, 2009

Г.Эрдэнэтунгалаг хатан юм бол би гүнж


Оны сүүл мушгиж тун чадварлаг тоглолт хийсэн дуучин Г.Эрдэнэтунгалаг Монголын эмэгтэйчүүдийн академийн тэргүүн Батцэцэгээс тэнгэрлэг хатан ч билүү нэр нь хэт гоёодсон одон хүртэж, тоглолтын тайзнаас буув. Цаг хатууд 20-30 жил тайзны будгийг халцартал урлагийн төлөө мөлхсөн буурлууд гавъяатдаа хүрч чадалгүй бурхандаа морилж, үлдсэн нь шилтэй цэнхэр хүзүүдэж гудамжинд гавъярхсаар дууссан түүхийг бид мартаагүй байгаа. Цаг үе өөр болж микрофон барьсан болгон нь СТА буюу Соёлын Тэргүүний Ажилтан цол хүртэж хоншоортой нэг нь "Хатан" тодотголтой одон хүртдэг цагийг бид үзэв. Сайхан л хэрэг. Гэвч төрийн нэр барьдаг одон медалийг учир замбараа нь алдагдаж хэн дуртай нь нэгнийгээ хаан хатнаар нь өргөмжилж одон зүүж өгөх болсон нь шагналын нэр хүндийг шалд нь буулгах боллоо. Хэвлэлийн эрх чөлөөний одон, Ардчиллын одон гэгчээс хойш нэр хүнд нь унасаар байгаа одонгийн ханш үнэгүйдсэнд эгдүүцэх хүн олон байна. Дуучин байх, дууг дуулж хүмүүст хүргэхээсээ илүү нэр алдар хөөцөлдөх болсон дуучид дотроос Г.Эрдэнэтунгалаг хатан юм бол би гүнж гэж тэнэгдэх хүн гараад ирэхэд гайхах юмгүй.

Эх сурвалж: Тэргүүн

Сэрчмаа 7 хоног бүр Хар хорин захын архичдаас нэг хүнийг хайж сураглан очдог болжээ


Өвөрмөц хоолой өөрийн гэсэн стилээрээ үеийхэнээсээялгарч Сели гэсэн нэрээр од болоод авсан дуучин Сэрчмаа поп хатагтай Сарантуяа, эрос Ариунаа, Алтанцэцэг, Наран нартай мөр зэрэгцэн дива хатагтай болж байсан нь саяхан. Энэ явдалд урамшсан дуучин бүсгүй маань сүүлийн үед уран бүтээлдээ ихэд анхаарч, өөрийгөө эвдэхийн тулд үглэж, бүжиглэж янз бүрийн стил загварын клип цацах болсон ч фенүүд нь түүний шинэлэг төрхийг нэг их таашаахгүй байгаа юм. Дуучин бүсгүй маань ийнхүү үзэгч фенүүддээ мартагдахгүйн төлөө уран бүтээлдээ махран зүтгэхийн сацуу долоо хоногийн лхагва гариг болгонд "хар хорин" зах руу машинтайгаа сэмхэн явж очдог нэгэн ажилтай болсноор хоёр жилийн нүүр үзээд байгаа ажээ. "Хар хорин" захын баруун талд нийслэлийн траншейний архичдын цуглардаг дулааны хэдэн шугам байдагийг тэр хавийнхан андахгүй байх.

Дива хатагтай Сэрчмаа маань долоо хоногийн гурав дахь өдөр болгон уг дулааны шугамын ойролцоо машинтайгаа ирж зогсдог бөгөөд өөрөө машинаасаа гаралгүй дагуулж очсон хэн нэгэн хүнд том тортой зүйл өгөөд "Хар хорин"-ы архичдын зүг явуулдаг юмсанж. Дуучин бүсгүй маань нэвширсэн архичдаас чухам хэнийг онцгойлон үзэж ийнхүү эргэдэг хэрэг вэ гэвэл түүний төрсөн ах Энх-эрдэнэ нь бор дарсанд ороод багагүй хугацааг үдэж байгаа ажээ. Түүнтэй хамт архи уудаг архичид Сэрчмаагийн эерүү зөөлөн сэтгэлийг магтан ярихын сацуу ахын нь тухай элдэв түүхийг ч бахтайгаар ярьдаг байна.

Тухайлбал Энх-эрдэнэ айлын цонхон доор зогсч байгаад хоёр давхараас шидсэн бүтэн хонинд даруулж үхэх шахсан тухай доорхи түүхийг их ярьдаг аж. Дуучин бүсгүйн ах Энх-эрдэнийг таван шарын ойролцоо амьдардаг нэг найз нь гэртээ дагуулж очоод "Чи манай цонхон доор зогсч бай. Би балкон дээрээс хонины нэхий аваав шиднэ. Чи тосоод аваарай" хэмээн захисан юмсанж. Сэрчмаагийн ах найзынхаа цонхон доор зогсч байгаад дээрээс нь нэгэн цагаан зүйл унаад ирэх үед нь учир зүггүй угтан тэвэрч автал нөгөөх нь бүхэл бүтэн амьд хонь байсан учир нам цохиулан газар унаган ухаан алдсан гэдэг. Энэ мэтээр хөглөж, хөглөрч, хөлөө хөлөө алдаж яваа эр "Би Сэрчмаагийн ах. Гэр бүлийнхээ хамаг зовлонг зүдүүрийг тээж явна" хэмээн өөрийгөө өмөөрсөөр таван шарын орчмоор хоног өдрйиг өнгөрөөж явдаг ажээ.

Хэдий тийм ч дуучин бүсгүй зулайг нь гишгэж төрсөн ахыгаа ганд нь хаячихаж чадахгүй эмэгтэй хүний эмтэрсэн зөөлөн сэтгэлээр хандаж, долоо хоног бүр хоол унд хийсэн тортой зүйл тав арван мянган төгрөгтэй авчирч өгдөгийг нь "хар хорин" захын архичид хувааж идэн хэдэн өдөртөө гэдэс цатгалан явдаг байна. Айлын хүүхдүүдийн хувь тавилан гэж алагтай цоогтой л байх юм даа.

Эх сурвалж: Ноцтой мэдээ

Ферги нєхєрт гарчээ


"Dolce & Gabbana"-гийн даашинзаар гоёсон "Black eyed Peas" хамтлагийн Ферги, 36 настай Жош Духамел нар Малибу арлын нэгэн сvмд гэрлэжээ. Мянган ширхэг цагаан сарнайгаар чимэглэсэн замбага модны доор Ферги, Жош нар гэрлэлтээ батлуулсан байна.
Ферги дєрвєн каратын алмаазан шигтгээтэй бэлзэг, нєхєр нь цагаан алтан бєгж хуруундаа гялалзуулав. Хуримын ёслолд хосуудын гэр бvлээс гадна "Black eyed Peas" хамтлагийн гишvvд, найзууд нь оролцжээ. Шинэхэн гэрлэгсэд бал сараа Хавайн аралд тэмдэглэхээр тєлєвлєсєн байна.

Lumino - 7 эгшиг [КЛИП]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/video/5410403970447157/

Eminem - The Recovery [2009]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/5410431577484d9b/

Password: mongoltamga

Eminem - Black Juice [Official single 2008]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/541024885a02b85f/

Password: mongoltamga

50 Cent - The Classics [2009]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/54102216eab5d937/

Password: mongoltamga

2Pac - Out On Bail 2009 [Remastered Demo]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/540794762c35fa9a/

Passoword: mongoltamga

Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар Гэгээн Валeтины өдрөөр тоглолтоо хйинэ


Өнгөрсөн жилийн Гэгээн Валeтины өдрөөр тоглолт хийж биe биeдээ хайртай гэдгээ үзэгчдийнхээ өмнө зарласан дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар энэ жил мөн л эл өдрөөр үзэгчидтэйгээ болзохоор төлөвлөөд байгаа юм байна. Тэд олон олон залуу хосууддаа уран бүтээлээрээ хайрын бэлэг барихаар шийдсэн гэнэ. Тэдний өнгөрсөн жилийн тоглолт маш амжилттай болсон учраас түүнээс дутахгүй тоглолт хийхийг чухалчилж байгаа бололтой. Дуучдын маань хувьд одоогоор нэг гэртээ амьдарч байгаа бөгөөд энэ жил тус тусдаа цомог гаргах бодолтой яваа юм байна. Дашрамд дурдахад тэднээс гадна цөөнгүй дуучид Гэгээн Валeтины өдрөөр тоглолт хийхээр товлоод байгаа гэнэ.

Monday, January 12, 2009

Paola Iezzi - Io Mi Perdono [New Song!]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/audio/54060193dffd71ce/

BX - Төгс төгөлдөр гоо [КЛИП]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/video/540559297ea71a9a/

Маралжингоо - Хүлээсэн учрал [2008 цомог]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/54054791922fa534/

Password: mongoltamga

Flash - Хайрлах хүсэл [цомог]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/54054129570f44d4/

Password: mongoltamga

Ice Top S & I feat BX - Гараа өргөцгөөе [КЛИП]

zSHARE TATAX:
http://www.zshare.net/video/54026950dbd6cd75/

Дуучин Р.Номин-Эрдэнэ шинэ цомгоо гаргана


Үрийн зулай үнэрлээд, уран бүтээлээсээ багагүй хугацаанд хөндийрсөн дуучин Р.Номин-Эрдэнэ удахгүй өөрийн бие даасан шинэ цомгоо гаргахаар ажилдаа ороод байгаа гэнэ. Тэрбээр энэ удаагийнхаа цомогт өөрийн хит болж байсан хуучны дуунуудаа өөр өнгө аястай болгон өөрчилж, цоо шинэ өнгө төрхтэй болгох гэнэ. Мөн тэрбээр энэ ондоо багтаж бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн дуучин Р.Номин-Эрдэнийн шинэ клипүүд удахгүй телевизийн эфирээр цацагдаж эхлэх гэнэ.

Jessica Mauboy - Been Waiting [2008 цомог]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/5401669067c866fb/

Password: mongoltamga

Б.Ангирмаа: Киви бол миний дотоод сэтгэлийн илэрхийлэл


Хүн амьдралынхаа ямар үед хамгийн сэтгэл хангалуун байж, өөртөө бардамнадаг вэ? Мэдээж зорилгодоо хүрсэн үедээ. Эмэгтэй хүн мөрөөдлөө бодит амьдрал болгочихоод бусдын өмнө итгэл төгс зогсоно гэдэг гайхалтай. Үүний нэгэн жишээ бол ая зохиогч Б.Ангирмаа.


-Та ойрд ажил ихтэй байна уу?
-Ажил ихтэй байгаа. Кивигийн хувьд гурав дахь цомгийнхоо ажилд орчихсон. Өөрөөр хэлбэл би дуунуудаа зохиогоод эхэлчихсэн.

-Таны шинэ дуунуудын өнгө аясанд өөрчлөлт орсон уу?
-Амьд хөгжим голлосон альтернатив тал руугаа байж болох дуунууд багтаж байна.

-Киви яагаад монгол охиноо дандаа солиод байдаг юм бэ?
-Солигдоно шд. Монгол охин бол угаасаа солигдох гэрээтэй.

-Ангирмаагийн хатуу шаардлагыг давж чадахгүй байна уу?
-Тэгвэл яагаад нөгөө хоёр нь байгаад байгаан? Тэгвэл гурвуулаа л бутраад, надаас зайлаад өгөх байсан юм биш үү? Хэрвээ би тийм хатуу ширүүн юм бол. Ер нь би өөрөө хөдөлгөөнтэй. Нэг газраа удаан байх ч юм уу, нэг хүнтэй удаан найзлах ч юм уу тийм сонирхолтой биш.

-Тэгэхээр таны сэтгэл зүйн байдлаас монгол охин хамтлагт байх эсэх нь шалтгаалдаг байх нь ээ?
-Тэгж хэлж болно. Анхнаасаа л би богино хугацаагаар гэрээ хийдэг. Тэгээд бүх юм шинэчлэгдэж, солигдож хөдөлгөөнд байх дуртай. Дараагийн шинэ охин маань ямар охин байх бол гэж харах ч юм уу.

-Магадгүй монгол охин нөгөө хоёрыгоо бодвол “замень” олонтой байх?
-Тийм. Одоо гэхэд л шинэ охиноо олчихсон байна.

-Бүх зүйл шинэчлэгдэж байхад дуртай гэдэг атлаа та яагаад гадаад имижээ өөрчилдөггүй юм бэ?
-Тэр гол нь биш. Миний дотоод сэтгэлгээ ондоон шдээ. Гадаад имижээсээ шал өөр.

-Гэхдээ та үсээ урт ургуулаад л, гоёлын даашинз өмсөөд...
-Үзчихсэн юм чинь дээ. Чамайг төрөөгүй байхад би аль хэдийнээ үзчихсэн. Хүнтэй ярихад л надад сайхан байдаг. Би хүний ухааныг л илүүтэй үнэлдэг. Түүнээс биш сайхан даашинз өмссөн, сайхан нүүр царайтай тэнэг хүнтэй бол би юу ярих вэ дээ? Өөрийгөө би үүнтэй адил боддог. Хамгийн гол нь толгой цэнэгтэй, эрч хүчтэй, залуу сэтгэлгээтэй байх ёстой. Тэр дотоод сэтгэлээ би Кивигээр илэрхийлдэг. Тэд нар чинь өөрсдөө л үс гэзгээ тэгж янзлаад, даашинзаа сонгоод гараад ирсэн юм биш шдээ. Бүгдийг нь би байгуулж байна. Би тийм л их сексуальный хүн байхгүй юу.

-Кивиг эс тооцвол та нам гүм болжээ?
-Аргагүй шдээ, би дарга болчихсон юм чинь. Захирал болчихсон шдээ. Монголын анхны 24 цагийн хөгжмийн сувгийг удирдаж байна. Нийгэмд эзлэх байр суурь маань дээшилж байна. Тийм учраас зав муутай болсон. Тэгээд ч одоо миний тайзан дээр гардаг нас биш. Харин дуу зохиох бол миний сонирхол. Хэзээ хүссэн үедээ л төгөлдөр хуурын ард суугаад дуу зохионо. Тийм чадвар надад байдаг.

-Ямар үед төгөлдөр хуурын ард суух вэ?
-Завтай үед ээ л.

-Зав л гарвал онгод бэлэн үү?
-Ер нь бол хөгжмийн ард суухад дуу гарчихдаг юм даа.

-Ангирмаа гэдэг хүн хэн нэгнээс хараат байх уу?
-Үгүй. Гэхдээ гэр бүлийн хүмүүжил байна. Ах эгчээсээ эмээдэг. Тэр хүмүүсийн үгийг сонсож, тэр хүмүүстэй байнга зөвлөлдөнө. Ер нь бол эрх чөлөөтэй. Шудрага шулуун. Хүн их загнаж ярьдаг тийм л хүн.

-Та ганцаараа амьдардаг уу?
-Тэгдэг.

-Яагаад өнөөдрийг хүртэл хүнтэй суухгүй байна аа? Таны тавьсан шаардлагыг хангах монгол эр хүн олдохгүй байна уу?
-Олдохгүй байна. Хүсэхгүй байна. Сэтгэл санаанд нийцэх хүн байдаг л байх. Би тэр хүнтэйгээ таарахгүй байгаа юм байлгүй дээ.

-Та их өөнтөгч юм болов уу?
-Тийм биш ээ. Зожиг энэ тэр биш шүү дээ. Их олон найз нөхөдтэй, нийтэч, эрэгтэйчүүдтэй сайхан найзлаад, үерхээд, явалдаад л. Бүх л юм миний хувьд бол нээлттэй.

-Ингэж явсаар насны эцэст ганцаардах вий гэж айдаггүй гэж үү?
-Би тэрийг бодох дургүй. Би өнөөдрөөрөө амьдардаг. Хорин хэдэн настайдаа би гуч, дөчтэйдээ ямар байх бол гэж боддоггүй л байсан. Тэгэхээр тавь, жартайдаа ч тийм л байна байх. Тухайн үед бас нийгэм ямар ч байх юм билээ. Би ч ямар байх юм билээ. Тэрийг тухай үед нь л хариулах байх.

-Хэдийгээр өнөөдрөөрөө амьдардаг ч хүн болгонд зорилго байдаг?
-Мэдээж зорилготой байж би өнөөдрийн нэр хүндэд хүрсэн. Одоо бол намайг танихгүй хүн гэж байхгүй. Тэмүүлэл, хүсэл мөрөөдөлтэй байж энэ байр суурийг олж авсан гэж би өөрийгөө бодож байна. Тэр талаар бол надтай ярилтгүй.

-Өнөөдрийн байр сууриндаа та ханачихсан уу?
-Хүн болгон шуналтай. Зорилго бүхнээ би цэнхэр дэлгэцээр эсвэл сонин хэвлэлээр зарлах албагүй. Санаа сайн бол заяа сайн гэгчээр болох байх. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг биз дээ? Миний амжилт мөхөхгүй байх. Тийм учраас би өөртөө итгэлтэй амьдардаг. Хүний зорилго гэдэг бол тарааж яриад, гайхуулаад байх зүйл биш.

-Танаас хүмүүс хэр зэрэг эмээдэг вэ?
-Эмээдэг. Би их өндөр шаардлага тавьдаг. Наад зах нь цаг барихыг их шаарддаг. Миний үзэн яддаг юм хүнийг хүлээх. Эсвэл хэн нэгнийг хүлээлгэх. Ажил эрхэлдэггүй, залхуу тийм хүмүүстэй бол би загнаж л харьцдаг.

-Амьдралд хүн хэн нэгнээр хөглүүлж байдаг.
-Би ажлаасаа эрч хүч, хөг авдаг. Дээрээс нь олон залуу найз нараасаа авна. Киви ч бас миний найз нар шүү дээ. Түүнээс биш эр хүнээс ч юм уу, хайр сэтгэлээс авна гээд байхгүй. Хайр бол аяндаа бий болдог, гүйгээд ирдэг зүйл. Хэрэглэх үедээ хэрэглээд, хугацаа нь дуусвал явуулчихдаг тийм л зүйл.

-Таны анхны хайр ямар хүн байсан бэ?
-Мэддэггүй шдээ. Аль нь анхны хайр байсан юм. Нэг их олон залуучууд л байсан. Бүгдэд нь л хайртай байсан байх.

-Хэрвээ Ангирмаа хэн нэгэн хүнд атаархана гэвэл ямар хүнд?
-Би бага залуудаа их атаархуу байсан. Надаас давуу авъяастай ч юм уу тийм хүнд атаархдаг байсан. Их амбицтай. Ажлын тал дээр шүү дээ. Одоо бол би тийм биш.

-Манай урлагийнхныг бодвол таны орлого гайгүй байна уу?
-Гайгүй. Таргалаад л байна. Овоо олж байгаа юм байлгүй.

-Ер нь та улс төр сонирхох уу?
-Үгүй чш. Юугий нь сонирхохын?

-Одоо энэ уул уурхай, Айвенхоу майнз гээд л хүн бүр яриад байгаа шүү дээ?
-Би ганцхан Ж.Батмөнх гуайг л үнэлдэг. Тухайн үед үнэхээр цаг үеэ олсон, зөв шийдлийг гаргаж чадсан хүн. Улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, мундаг боловсролтой ухаалаг хүн гэж би боддог. Тэр үед залуучуудад байр сууриа тавьж өгнө гэдэг гайхалтай. Одоо бол энэ Н.Энхбаяр, М.Энхболд гэх мэт хүмүүс байр сууриа тавьж өгөөсэй, ухамсраараа. Гэхдээ тавьж өгөхгүй л дээ. Би мэдэж байгаа юм чинь. Ж.Батмөнх гуай шиг тийм сэтгэл тэдэнд байхгүй.

-Урлагийн хөгжилд та сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Сэтгэл хангалуун байдаг. Нөхцлийг нь бүрдүүлж өгөөсэй. Манай ард түмэн бүхэлдээ гайхамшигтай авъяастай хүмүүс. Урлагийнхан бидэнд ордон алга байна. Бизнесменүүдэд түрээсийн мөнгө өгч, тэд нарыг тэжээж байна шдээ.

-Зохиолын дуу түрж орж ирж байгаа тал дээр таны санал?
-Орж ирэг л дээ. Би зохиолын дууг сонсдог. Баясгаланг сонсдог. Жавхланг сонсдог.

-Та нарын орон зайг эзэлчих юм биш үү?
-Хэзээ ч чадахгүй. Хэзээ ч. Яагаад гэвэл энэ рок, поп, хип хоп төрөл гэдэг зохиолын дуунаас хэдэн шат ахичихсан урлаг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа
-Танай сайтынханд амжилт хүсье.

АНГИРМАА БАНАНА ХАМТЛАГИЙГ СОНГОЛОО


Рок попын төмөр хатагтай гэгддэг Ангирмаа Кивигийн 3-н охиноосоо гадна Банана нэртэй хамтлагийн продюсераар ажиллаж эхэлсэн. Хатуу гартай, ширүүн үгтэй Ангираа продюсер шилж сонгож байж эвлэгхэн дуулчихдаг, бүжгийн эвсэлтэй 2 залууг сонгосон байна лээ. Түүний ивээлд нэг орчихвол рок попын бартаатай зам дардан болох тийшээгээ ханддаг гэж залуу дуучид шивнэлдэж нүдэнд нь өртөхийг хичээдэг ч Ангирмаа Банана хамтлагийг сонголоо. Азтай залуус бүжгийн бэлтгэл, хоолойн дасгалаа өдөр шөнөгүй хийж продюсер хатагтайнхаа үгийг ягштал биелүүлж байгаа гэсэн. Үгийг нь сайн сонсож, амжилтын үзүүрээс атгаж чадвал Киви шиг од болох зам ойрхон байна гэж баясаж байгаа гэнэ лээ шүү.

ЭНЭ ЖИЛИЙН МОДАНЫ ХҮН BEATBOX RAY


Сүүлийн үед нэг хүн ёстой л нэг моданд орно гэдгийг үзүүлээд байгаа гэнэ шүү. Энэ бол Beatbox Ray. Хөгжмийн энэ шинэ урсгалыг хүчтэй гаргаж ирсэн, авьяаслаг залуу уран бүтээлч өндөр зэрэглэлийн шоу цэнгээний байнгын зочин болоод байгаа гэсэн. Ямар ч хөгжмийн урсгалтай хоршиж, бийтбокс урлагийн давуу талыг тунчиг сайн мэдрүүлж чаддаг болохоор урлагийнхан ч түүнтэй хамтрахыг хичээх болсон бололтой. Боломжийн гэсэн юм бүхэнд явж байдаг болохоор нь түүнийг энэ жилийн моданы хүн гэж хэлдэг болсон байна лээ.

Sunday, January 11, 2009

“Классик жeм”-ийнхэн мөддөө тоглолт хийхгүй


“Нэг зүрх” нэртэй тоглолтоо хийснээс хойш “Классик жeм” хамтлагийнхан өдгөөг хүртэл нам гүмхэн байгаа. Хамтлагийн ахлагч Х.Энхтайваны ярьснаар бол “Классик жeм” мөддөө уран бүтээл туурвихгүй нь бололтой. Тус хамтлагийн дуучин Ө.Уянга гэхэд л сонгодог урлаг чиглэлээр уран бүтээл туурвихаар шийдээд байгаа гэнэ. Хамтлагийн ахлагч Х.Энхтайваны хувьд биe даан уран бүтээл туурвих ажилдаа ханцуй шамлан орсон байна. Тэрбээр өнгөрсөн жил соло цомог гаргахаар төлөвлөж байсан ч чадаагүй юм. Тэгвэл дуучин маань энэ жил даагаа төлөвлөгөөгөө ажил хэрэг болгохоо амалсан. Хамтлагийн бас нэгэн эмэгтэй гишүүн болох Н.Туяа нь тун удахгүй үрийн зулай үнэрлэх юм. Дээрх шалтгаануудын улмаас тус хамтлагийнхан нэг хэсэгтээ л тайзнаа хамтдаа гарахгүй нь бололтой. Харин тус тусынхаа уран бүтээлийн эрэлд мордоод байгаа юм байна.

Snoop Dogg - Landy Egg Nog [2008цомог]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/54014163430e528f/

Password: mongoltamga

“Чингис хаан” хамтлаг Өвөр Монголыг зорино


Рок попын эцэг гэгддэг “Чингис хаан” хамтлагийн “Анд минь, чи хаалгыг минь тогшоогч”, “6.45”, “Харийн нутаг” зэрэг олон сайхан дуу нь сэтгэлд хоногшин үлджээ. Тус хамтлагийнхан хуучны “6.45” нэртэй дуугаа дахин шинэчилж, өөр стильд оруулж дуулахаар болжээ. Мөн “Чингис хаан” хамтлаг Өвөр Монголын өөртөө засах оронд очиж, аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Хамтлагийнхан Цагаан сараар Өвөр монголд зочилж тэндхийн фенүүддээ шинэчлэн дуулсан “6.45” дуугаа сонордуулах юм байна.

“Алтан ураг” хамтлагийн дөрвөн цомог ирэх сард гарна


Этник, поп стилиэр уран бүтээлээ туурвидаг “Алтан ураг” хамтлаг өнгөрсөн жил дараалан дөрвөн цомог гаргана хэмээн ам бардам хэлж байсан. Тэгвэл хамтлагийн залуус дөрвөн цомгийнхоо ажлыг бараг дуусч байгаа гэнэ. Удаан хүлээсэн дөрвөн цомог нь Цагаан сарын өмнөхөн гарах бөгөөд “Урт урьдын цагт Монголд”, “Цус”, “Ховс”, “Үндэстэн” гэсэн нэртэй байх гэнэ.

Sync - Pretty Girl [КЛИП]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/video/540130152bc8b640/


The Pussycat Dolls - Instrumentals [2008 цомог]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/54013107c8ffd8c6/

Password: mongoltamga

“New Star” студийн таван жилийн ой болно


Залуу дуучин BX-ийг гаргаж ирсэн “New Star” студийн таван жилийн ой тохиож байна. Студийнхээ таван жилийн ойн баярыг тохиолдуулан продюсер С.Гантөмөр өөрийн бие даасан цомгоо гаргах гэж байгаа юм. Тэрбээр урд нь “Айзам” хамтлагт байсан төдийгүй залуу халаагаа бэлдэж “Айзам-2” хамтлагийг байгуулж байсан. Мөн студийнхээ таван жилийн ойн баярт зориулан хамтарч ажилладаг уран бүтээлчдийнхээ хамтарсан тоглолтыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Баажий бие даасан цомгоо гаргана


Lumino хамтлагийн дуучин Баажий сүүлийн үед бие даан уран бүтээлээ хийх болсон. Тэрбээр R&B стилиэр дуулж байгаа төдийгүй хэд хэдэн клипээ үзэчдэдээ өргөн бариад байгаа. Тэрбээр одоо өөрийн бие даасан анхны цомгийн ажилдаа оржээ. Одоогоор цомгийнхоо дөрвөн дууг “New Star” студид бичүүлээд байгаа гэнэ.

Ice Top - New Life [цомог]


zSHARE TATAX:
http://www.zshare.net/download/540120572d088175/

PASSWORD: mongoltamga

Ice Top - One Time [цомог]



zShare TATAX:
http://www.zshare.net/download/540117435cc0de12/

Password: mongoltamga

Alexandra Burke - Hallehjah [MP3]


ZShare TATAX:
http://www.zshare.net/audio/53982438ab01462c/