
Их Британийн поп од Дэйв Дий 65 насандаа нас барлаа. Тэрээр гурван жилийн өмнө хорт хавдартай болсноо мэдсэн бөгөөд маш эрчимтэй эмчилгээ хийлгэж байсан юм. Түүний менежерийн хэлснээр тэрээр бууж өгөлгүй, хамтлагтайгаа дуулсаар ирсэн аж. Дэйв Дийгийн дуулсан найман дуу нь Топ-10-т багтаж байсан бөгөөд 1968 онд гаргаж байсан “Занадугийн домог” сингл нь гахамшигтай амжилт олж байв.
Түүний гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгчийн сэтгүүлчдэд мэдэгдсэнээр Дий баасан гаригийн өглөө Лондон хот дахь Кингстоны эмнэлэгт ертөнцийн мөнх бусыг үзжээ.
No comments:
Post a Comment