Tuesday, January 13, 2009

Сэрчмаа 7 хоног бүр Хар хорин захын архичдаас нэг хүнийг хайж сураглан очдог болжээ


Өвөрмөц хоолой өөрийн гэсэн стилээрээ үеийхэнээсээялгарч Сели гэсэн нэрээр од болоод авсан дуучин Сэрчмаа поп хатагтай Сарантуяа, эрос Ариунаа, Алтанцэцэг, Наран нартай мөр зэрэгцэн дива хатагтай болж байсан нь саяхан. Энэ явдалд урамшсан дуучин бүсгүй маань сүүлийн үед уран бүтээлдээ ихэд анхаарч, өөрийгөө эвдэхийн тулд үглэж, бүжиглэж янз бүрийн стил загварын клип цацах болсон ч фенүүд нь түүний шинэлэг төрхийг нэг их таашаахгүй байгаа юм. Дуучин бүсгүй маань ийнхүү үзэгч фенүүддээ мартагдахгүйн төлөө уран бүтээлдээ махран зүтгэхийн сацуу долоо хоногийн лхагва гариг болгонд "хар хорин" зах руу машинтайгаа сэмхэн явж очдог нэгэн ажилтай болсноор хоёр жилийн нүүр үзээд байгаа ажээ. "Хар хорин" захын баруун талд нийслэлийн траншейний архичдын цуглардаг дулааны хэдэн шугам байдагийг тэр хавийнхан андахгүй байх.

Дива хатагтай Сэрчмаа маань долоо хоногийн гурав дахь өдөр болгон уг дулааны шугамын ойролцоо машинтайгаа ирж зогсдог бөгөөд өөрөө машинаасаа гаралгүй дагуулж очсон хэн нэгэн хүнд том тортой зүйл өгөөд "Хар хорин"-ы архичдын зүг явуулдаг юмсанж. Дуучин бүсгүй маань нэвширсэн архичдаас чухам хэнийг онцгойлон үзэж ийнхүү эргэдэг хэрэг вэ гэвэл түүний төрсөн ах Энх-эрдэнэ нь бор дарсанд ороод багагүй хугацааг үдэж байгаа ажээ. Түүнтэй хамт архи уудаг архичид Сэрчмаагийн эерүү зөөлөн сэтгэлийг магтан ярихын сацуу ахын нь тухай элдэв түүхийг ч бахтайгаар ярьдаг байна.

Тухайлбал Энх-эрдэнэ айлын цонхон доор зогсч байгаад хоёр давхараас шидсэн бүтэн хонинд даруулж үхэх шахсан тухай доорхи түүхийг их ярьдаг аж. Дуучин бүсгүйн ах Энх-эрдэнийг таван шарын ойролцоо амьдардаг нэг найз нь гэртээ дагуулж очоод "Чи манай цонхон доор зогсч бай. Би балкон дээрээс хонины нэхий аваав шиднэ. Чи тосоод аваарай" хэмээн захисан юмсанж. Сэрчмаагийн ах найзынхаа цонхон доор зогсч байгаад дээрээс нь нэгэн цагаан зүйл унаад ирэх үед нь учир зүггүй угтан тэвэрч автал нөгөөх нь бүхэл бүтэн амьд хонь байсан учир нам цохиулан газар унаган ухаан алдсан гэдэг. Энэ мэтээр хөглөж, хөглөрч, хөлөө хөлөө алдаж яваа эр "Би Сэрчмаагийн ах. Гэр бүлийнхээ хамаг зовлонг зүдүүрийг тээж явна" хэмээн өөрийгөө өмөөрсөөр таван шарын орчмоор хоног өдрйиг өнгөрөөж явдаг ажээ.

Хэдий тийм ч дуучин бүсгүй зулайг нь гишгэж төрсөн ахыгаа ганд нь хаячихаж чадахгүй эмэгтэй хүний эмтэрсэн зөөлөн сэтгэлээр хандаж, долоо хоног бүр хоол унд хийсэн тортой зүйл тав арван мянган төгрөгтэй авчирч өгдөгийг нь "хар хорин" захын архичид хувааж идэн хэдэн өдөртөө гэдэс цатгалан явдаг байна. Айлын хүүхдүүдийн хувь тавилан гэж алагтай цоогтой л байх юм даа.

Эх сурвалж: Ноцтой мэдээ

No comments:

Post a Comment