Friday, January 9, 2009

Б.Сарантуяа шавьтай болжээ


Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа залуу дуучин Ч.Ануг өөрийн шавиа болгожээ. Тэрбээр саяхан болж өнгөрсөн дуучин Ч.Анугийн төрсөн өдрийн үдэшлэг дээр энэ тухайгаа мэдэгдсэн байна. Дуучин Ч.Анугийн хувьд тэрбээр анх "Гала" хамтлагт дуулж байсан. Хамтлагт байхдаа "Мөрөөдлийн..." нэртэй анхны цомгоо гаргаж, охид залуусыг байлдан дагуулж байсан билээ. Улмаар хамтлагийн охид салж, дуучин Ч.Ану бие даан уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Тэрбээр уран бүтээлийнхээ гарааг хүүхэд багачуудад зориулсан "Хөөрхөн дэлхий" нэртэй хүүхдийн дуунаас бүрдсэн цомгоороо эхлүүлж, "Алтан түлхүүр" нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан юм. Харин түүнийг цаашдын уран бүтээлээ хийхэд нь поп хатагтай Б.Сарантуяа багшийн хувьд туслах бололтой.

No comments:

Post a Comment