
Дуучин С.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарыг ирэх сард тохиох Гэгээн Валентины өдөр ээлжит тоглолтоо хийх талаар чих дэлсч эхэллээ. Дуэт дуучид өнгөрсөн жилийн энэ өдөр "Би чамд хайртай" хэмээх хоёр дахь бие даасан тоглолтоо хийж, уран бүтээл төдийгүй зүрх сэтгэлийн нандин холбоогоо хурсан олны өмнө илэрхийлсэн билээ. Багагүй хугацаанд хамтарч дуулсан кь дотно харилцаатай болоход нөлөөлсөн гэдгээ нуугаагүй дуучин С.Хишигбаяр хайртдаа сүйн бөгж бэлэглэж, амьдрал гуйсан. Тэгвэл энэ удаагийн тоглолтод тэд чухам ямар сюрприз бэлтгэж байгаа талаар сонирхож, дуучин Р.Дэлгэрмаа уруу утас цохилоо.
-Уучлаарай, та хоёр Гэгээн Валентиний баярын өдөр тоглолт хийх гэж байгаа гэж сонслоо?
-Хүүе ээ, хэн тэгж байна. Бид хоёр тоглолт хийнэ гэж ерөөсөө яриагүй шүү дээ. Гэгээн Валентины баяр болохоор л тоглолтоо хийнэ гэж юу байхав. 2007 онд Улс тунхагласны баярын өдөр "Марал буусан шөнө", 2008 онд Гэгээн Валентины өдөр буюу хосуудын баярт зориулж "Би чамд хайртай" тоглолтоо хийж байсан. Тэгэхээр энэ удаагийн тоглолтоо өөр баярт зориулж хийх болов уу.
-Тэгвэл гурав дахь тоглолтоо хэзээ хийнэ гэж?
-Яг тодорхой ярьж, шийдсэн зүйл алга аа. Одоохондоо тус тусдаа бие даасан цомог гаргах гээд ажиллаж байгаа. Цомгийн ажил ерөнхийдөө шуударсан гэж хэлж болно шүү. Ямар ч байсан, тал хувийг нь хийж амжуулсан.
-Өө, тэгвэл хосуудын баяраар хайрын дуутай тоглолт, өвөрмөц сюрприз хүлээж байсан фэнүүдийн чинь урам хугарах нь?
-Ямар сюрприз хүлээсэн гэж. Өнгөрсөн жилийн тоглолтод С.Хишигбаяр гэрлэх санал тавьсан. Харин одоо тоглолтынхоо тайзан дээр хуримлана гэж үү.(инээв)
-Магадгүй л юм. Гэхдээ гэрлэх саналын тухайд, үзэгчдээ татах менежмент байсан биз дээ?
-Үгүй шүү. Хайр сэтгэлээрээ шоуддаг хүн байдаг юм уу. Энэ бүхэн С.Хишигбаярын зүгээс надад барьсан сюрприз байсан.
No comments:
Post a Comment