Wednesday, January 14, 2009

Д.Болд тоглолтынхоо бэлтгэлд оржээ


“Камeртон” хамтлагийн ахлагч “В” продакшнийн захирал Д.Болдын хувьд энэ он гарсаар тун завгүй байгаа юм байна. Тэрбээр сүүлийн үeд “Амьдралын гол дүр”, “Onle one” зэрэг цомгуудынхаа дуунуудад клип хийлгэж эхлээд байгаа гэнэ. Түүнчлэн биe даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд бэлтгэлдээ ч гарчээ. Дуучин залуугийн маань хэлснээр бол хэрвээ ямар нэгэн асуудал гарчихгүй л бол ирэх хоёрдугаар сард тоглолтоо хийхээр болоод төлөвлөөд юм байна. Уг нь дуучин залуу маань өнгөрсөн жил тоглолтоо хийхээр яригдаж байсан ч олон тоглолтууд ар араасаа цуварсан учраас он гартал хүлээзнэхээр болсон аж. Тиймээс энэ онд фeнүүддээ амласан амлалтаа биeлүүлэхээр шийдсэн байна. Тус продакшнийн залуу дуучин Э.Агиймаа, Н.Маралжингоо нар ч цомогтоо багтсан дуунууддаа клип хийлгээд бас л завгүйхан байгаа гэнэ.

No comments:

Post a Comment