Tuesday, January 13, 2009

Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар Гэгээн Валeтины өдрөөр тоглолтоо хйинэ


Өнгөрсөн жилийн Гэгээн Валeтины өдрөөр тоглолт хийж биe биeдээ хайртай гэдгээ үзэгчдийнхээ өмнө зарласан дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар энэ жил мөн л эл өдрөөр үзэгчидтэйгээ болзохоор төлөвлөөд байгаа юм байна. Тэд олон олон залуу хосууддаа уран бүтээлээрээ хайрын бэлэг барихаар шийдсэн гэнэ. Тэдний өнгөрсөн жилийн тоглолт маш амжилттай болсон учраас түүнээс дутахгүй тоглолт хийхийг чухалчилж байгаа бололтой. Дуучдын маань хувьд одоогоор нэг гэртээ амьдарч байгаа бөгөөд энэ жил тус тусдаа цомог гаргах бодолтой яваа юм байна. Дашрамд дурдахад тэднээс гадна цөөнгүй дуучид Гэгээн Валeтины өдрөөр тоглолт хийхээр товлоод байгаа гэнэ.

No comments:

Post a Comment