Tuesday, January 6, 2009

“Салхи” хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ


Нэгэн хэсэг залуусын шүтээн болж байсан “Салхи” хамтлаг энэ жил арван жилийн ойгоо нижгэр тэмдэглэх гэнэ. Байгуулагдаад 10 жил болохдоо багагүй уран бүтээл туурвисан тэдний хувьд амжилт арвинтай байна. Ойн тоглолтынхоо бэлтгэл ажлыг одооноос эхлэн хангаж байгаа тухай “Салхи”-ийн залуус хэлж байна. Тэдний хувьд үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдэхээр чанартай тоглолт хийхийг ихэд хичээж буй сурагтай. Тэдний нижгэр тоглолтыг “New star” студи хамтран зохион байгуулах ажээ.

No comments:

Post a Comment