
Залуусын сонсох дуртай хамтлагуудийн нэг “Гурван охин” хамтлаг нь сүүлийн үед уран бүтээлийн их олзтой байгаа. Өнгөрсөн жилийн “UBS Music Video Awards”-аас шилдэг имиж бүрдүүлэлт номинацид “Бид гурвуулаа” дууны клипээр болон поп хамтлаг дуучдын шилдэг клип номинацид “Чамайг хайсаар байх уу” дуугаар тус тус хүртэж байсан. Мөн оны өмнөхөн хамтлагийн охидууд “Өвлийн хайрын дуу” нэртэй дууныхаа клипээр фенүүддээ бэлэг барьсан. Одоогоор “Гурван охин” хамтлагийнхан “Би чиний хүүхэлдэй биш” нэртэй дууны зураг авалтын ажилд ороод байгаа гэнэ. Тиймээс тун удахгүй үзэгч фенүүддээ цоо шинэхэн клипээр бэлэг барих нь ээ.
No comments:
Post a Comment