“Та битгий уурлаарай” булангийнхаа ээлжит зочноор “Нисванис” хамтлагийн ахлагч Н.Амгааг урилаа.
-Амгаа, танай хамтлаг тарчихсан гэл үү. Та хэд хоорондоо хэмх зодолдоод тарсан гэсэн яриа байна?
-Үгүй ээ, юу яриад байгаа юм. Хэ хэ. Манай хамтлаг өчигөр орой бүгдээрээ клубт тоглоод эв найрамдалтай гэр гэрийн зүг явсан. Өглөө намайг унтаж байх хойгуур тарчихаагүй бол.
-Та яагаад инээгээд байгаа юм. Нээрээ танай хамтлаг юунаас болоод хэрүүл зодоондоо тулчихсан юм бэ?
-Манай хамтлаг ерөөсөө тараагүй. Хэрэлддэг ч үгүй. Хамгийн эв найрамдалтай хамтлаг байгаа юм. Та энэ мэдээллээ хаанаас авсан юм бэ?
Би их олон сэтгүүлч найзтай л даа. Зарим сэтгүүлч яаж худлаа юм бичдэгийг нь ч мэднэ.
-Хамтлаг чинь тарсан учраас та нийтийн дуу дуулахаар болсон гэл үү?
-Надад нийтийн дуу дуулах сонирхол байхгүй. Нийтийн дуу дуулах хоолой ам ч байхгүй. Намайг нийтийн дуу дуулна гэж яаж төсөөлдөг байна аа. Зохих ч үгүй шүү дээ.
-Инээгээд л байх юм та?
-Инээхгүй тэгээд яах юм. Энэ худлаа ярианд чинь.
-За за тоглосон юм аа. Энэ наргиан байлаа. “Та битгий уурлаарай” булангийнхаа зочноор таныг урьсан юм?
-Өө тийм үү. Хэ хэ. Ямар хөгжилтэй юм бэ.
-Та ч уурлах шинжгүй нь ээ?
-Би барагтай бол уурладаггүй юм аа.

No comments:
Post a Comment