Tuesday, January 6, 2009

Христэд хэт итгэсэн дуучин Сэрчмаa аавынхаа бурханы

Христэд хэт итгэсэн дуучин Сэрчмаа аавынхаа бурханы номыг шатаажээ

Aрдчилалсан хувьсгал ялсан нь Монголчуудад чамгүй их эрх чөлөө өгсөн. Түүний нэг нь бурханыг шүтэх эс шүтэх явдал юм. Үе удмаараа будда бурханыг шүтэж ирсэн Монголчуудын дунд тэр тусмаа хүүхэд залуучууд сүүлийн үед христийн шашинд итгэх нь ихэсчээ. Ямар шашин шүтэх нь хүний эрх болохоор ч тэр үү төр засгаас шашны асуудалд нэг их оролцоод байдаггүй. Хотын аль л өнгөтэй өөдтэй газар бүрт том том христийн шашны сүм барьсан байхыг харсан зарим хүмүүс эгдүүцдэг ч яаж ч чаддаггүй нь нууц биш.

Харин христийн шашинд хэт итгэсэн зарим нэгэн нь зүй бусаар аашилдаг тухай мэдээлэл мэр сэр гардаг ч олны танил дуучин бүсгүй тийм зүйл хийсэн тухай хүмүүс сонсоод лавтай гайхах биз ээ. “Хайрын дууч шувуухай” гэсэн сүржин гуншинтай дуучин Сэрчмаа нэлээд эртнээс христийн шашинд итгэсээр ирсэн, ертөнцийн эзний хайртай охин. Монголын рок попын тогоонд арван жил багтсан гэж бардамнах дуртай тэрээр сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү ертөнцийн эзэнд хэт гүн итгэж ойр тойрныхоныгоо христийн шашинд дагаар орохыг ухуулж явдаг ажилтай болжээ. Тэр ч бүү хэл гэртээ байдаг шарын шашны ном бурханыг нь шатааж өндөр настай аав ээжийгээ гүн шоконд оруулсан гэнэ. Шашинд ингэтлээ хэт итгэх ч гэж дээ

Эх сурвалж: Factnews.mn

No comments:

Post a Comment