Tuesday, January 6, 2009

С.Нарангийн нэрийн хуудас нь цомог нь байдаг гэнэ


Рок попын таван дивагийн нэгээр тодорсон дуучин С.Наранг чадалтай дуучин гэдэгтээ хэнч маргадаггүй. Тэрбээр өвөрмөц хоолой шигээ өвөрмөц бодолтой нэгэн. Нэгэн тeлeвизийн ярилцлагад оролцохдоо цомог бол дуучны нэрийн хуудас. Цомгоор ашиг олох гэж хөөцөлдөх нь утгагүй хэмээн ярьсан нь олон үзэгчдийн сэтгэлд хүрсэн байна. Дуучин бүсгүй маань өнгөрсөн онд таван хэлээр цомог гаргасан бөгөөд тэр нь сонсогчдын болон мэргэжлийнхны зүгээс нэлээд өндөр үнэлгээг авсан билээ. Таван хэлээр гаргасан энэхүү цомог нь дуучин С.Нарангийн нэрийн хуудас юм байна. Энэхүү нэрийн хуудаснаас та түүнийг хэн бэ гэдгийг мэдэж авсан байх аа.

No comments:

Post a Comment