Wednesday, January 7, 2009

Рок попын одууд хvvхдийн тєлєє “За” тоглолт хийнэ


Эрvvл Мэндийн Яамны 2007 оны статистик мэдээллээр, хорт хавдраар євдсєн 0-9 насны хvvхдийн тоо 850 орчим бєгєєд энэ тоон дээр 10-14 насныхны 400 орчим хvvхдийг нэмвэл энэ тоо нийтдээ 1250 орчим болж байна. Бидний амьдарч байгаа нийгэмд анзаарагдахгvйгээр хойч vе болсон хvvхэд, багачууд минь “мєхєж” байгааг зvгээр харж суулгvй тэдэнд туслах зорилгоор рок попын одууд, уран бvтээлчид хандивын "За" гэсэн тоглолтыг энэ сарын 24-нд “UB Palace”-д хийхээр болжээ. Нийт 50 гаруй уран бvтээлчид оролцох уг арга хэмжээ нь Монгол Улсын тvvхэнд анх удаагаа уран бvтээлчид-хувь хvмvvс єєрийн ур ухаан, авъяас чадлаараа бусдыг уриалан єєрсдийн хойч vеийнхээ сайн сайхны тєлєє санаа тавьж байгаагаараа онцлог юм байна. Хэнд хандахаа мэдэхгvй санхvvгийн хувьд хvчин мєхєсдєж байгаа эцэг эхчvvд, гэр бvлийнхэнд нь итгэл, урам зориг хайрлахаар ийнхvv хандивын тоглолт хийх болсон тухайгаа зохион байгуулагчид нь хэвлэлийн бага хурлын мэдэгдэж байв. Энэ удаад Х.Номун хэмээх охинд туслахыг зорьжээ. Тэрээр хэлд ч орж амжаагvй байхдаа буюу 2007 оны наймдугаар сараас нугасны хорт хавдраар євчилсєн байна. Одоо Тайландад эмчилгээ хийлгэн vр дvн нь сайн байгаа аж. Гэсэн хэдий ч хагалгаа хийлгvйгээр тvvний хавдрын бvрэн эдгээхэд хvндрэл vvсээд байгаа гэнэ. Тиймээс Номун охин эрчимтэй эмчилгээнд орох зайлшгvй шаардлагатай байгаа юм байна.

No comments:

Post a Comment